Бразилийн хөлбөмбөгийн шигшээ сүүлийн 40 жилийн хугацаанд анх удаа ДАШТ-ий эхний тоглолтдоо хожиж чадсангүй. Тэд өчигдөр Швейцарийн багтаа 1:1-ээр тэнцсэн. Өмнө нь буюу 1978 оны ДАШТ-д Шведийн багтай мөн 1:1-ээр тэнцэж байв. Хожиж болох байсан тоглолтоос ганцхан оноо авсан шалтгаанаа Бразилийн шигшээ багийн дасгалжуулагч Тите тайлбарлахдаа “Бид үүнээс илүү тоглох нөөцтэй хэдий ч боломжит хэмжээндээ байж чадсангүй. Сэтгэл зүйн дарамт асар их байсан нь сөргөөр нөлөөллөө. Гэлээ ч энэ нь сайн сургамж боллоо. Цаашид юун дээрх анхаарах ёстойгоо сайтар ойлгож авсан” гэлээ.