Хөлбөмбөгийн ДАШТ-ий Франц, Австралийн шигшээ багийн тоглолтын 81 дэх минутад оруулсан Пол Погбагийн гоолын ачаар францчууд анхны гурван оноогоо авсан билээ. Тэгвэл ФИФА тоглолтын бичлэгийг эрүүлж үзээд гоолын эзэн нь Погба бус Австралийн хамгаалагч Азиз Бехич болохыг тогтоолоо. Өөрөөр хэлбэл Францын шигшээд ялалт авчирсан гоол нь Бехичийн автогоол болон ДАШТ-ий протоколд албан ёсоор бүртгэгдэв.