Дэлхийн аваргын E хэсгийн хоёр дахь тоглолт болж өнгөрлөө. Тэмцээнээр Бразилийн багийн 11 номерын тоглогч Филиппе Коутиньо тоглолтын 20 дох минутад эхний гоолыг хаалганд оруулсан бол дараагийн гоолыг Швейцарийн тамирчин 14 номерын Стивен Зубер 50 дахь минутад орууллаа.
Харин Бразилийн шилдэг тоглогч Неймар гурван ч удаа торгуулийн цохилт гүйцэтгэсэн ч эсрэг багийн хаалганд оруулж чадсангүй.
Ингэснээр тус хэсгийн Серби 3 оноо, Бразил, Швейцар тус тус нэг оноо, Коста Рика оноогүйгээр тэмцээнийг үргэлжлүүлж байгаа юм.