Мексикчүүд дэлхийн аваргын түүхэнд шинэ хуудас нэмлээ. Учир нь тэд 2014 оны дэлхийн аварга Германы багийг 1:0-ын харьцаатайгаар буулган авснаар ДАШТ-ий түүхэнд анх удаа Германы багийг хожлоо. Мексикийн анхны гоолыг 22 номерын Ирвинг Лосано тоглолтын 35 дахь минутад оруулсан юм. Тэрбээр 22 настай бөгөөд энэ удаагийн "World Cup"-н хамгийн залуу тоглогчдын нэг юм.