Москвагийн нэгэн таксины жолооч Улаан талбайд цугласан дэлхийн аваргын хөгжөөн дэмжигчид рүү довтолжээ. Тус үймээний үеэр найман хүн шархдаж, эмнэлэгт хүргэгдсэний дотор Мексик ийн хоёр иргэн, ОХУ-ын хоёр, Украйны нэг иргэн байжээ. Мексикийн Элчин сайдын яамнаас шархдсан хоёр хүний биеийн байдал тогтвортой байгаа талаар мэдэгдсэн бол нэг эмэгтэйн биеийн байдал муу байгаа юм байна. Жолооч хашлага даван, хурдаа хасалгүй явган зорчигчид руу дайрч байгааг дараах бичлэгнээс харж болно.
Харин таксины жолооч болох Киргыз үндэстэн Ильинка хэргийн газраас зугтахыг завдсан ч газар дээрээ баригдсан байна.
Эх сурвалж: Dailymail.co.uk