Дэлхийн шилдэг хаалгачийн нэгээр нэрлэгдэж, Английн Премьер лигийн шилдэг хаалгачаар нэг бус удаа шалгарсан Давид де Хеа чухал үед хоёр том алдаа гаргасан нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Хэрэв тэрбээр дээрх алдааг гаргаагүй бол Испанийн шигшээ хожил байгуулах бүрэн бололцоотой байлаа. Эхний удаад Роналдугийн алсын цохилтыг алдсан бол удаад нь хаалттай цохилтын ханыг буруу тавив. Хаалганы баруун урд үзүүрт байрласан цохилтыг баруун хөлтэй Роналду хаана цохих нь ойлгомжтой байтал Давид де Хеа тэр газар нь зай барьж зогссоноос Испанийн шигшээ хожлоо алдлаа. Уг нь энэ хожил Испанийн шигшээд ус агаар мэт чухал байв. Учир нь шинэ дасгалжуулагч Фернандо Иеррогийн удирдлагад хоёрхон хоног бэлтгэл хийгээд байгаа.
Харин энэхүү ялалтын дүнд Португалийн шигшээ өөртөө итгэх итгэлийг олж авлаа. Хэдий тэд 2016 оны Европын аваргууд ч гэлээ ДАШТ-д өндөр амжилт гаргах багуудын нэгд тооцогдохгүй байгаа билээ.