Шигшээ баг нь ДАШТ-ий нээлтийн тоглолтод ОХУ-ын багт 0:5-аар гутамшигтай ялагдсанд Саудын Арабын албаны хүмүүс ихэд гонсгор байна. Ялангуяа хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Турки Аль аш-Шейх нэлээд хилэгнэж байна. Тэрбээр Оросын телевизэд өгсөн ярилцлагадаа “Манай хөлбөмбөгчид миний нүүрийг улайлгаж гүйцлээ. Дэлхийн хамгийн шилдэг гэгдсэн дасгалжуулагчдын багийг ажиллуулаад гарсан үр дүн нь ердөө л энэ гэж? Харамсалтай нь Саудын Арабын одоогийн тоглогчдын дээд нөөц бололцоо нь ийм хэмжээнд л байгаа бололтой” хэмээн уулга алджээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ “Энэ тэмцээнд амжилттай оролцохын тулд лигт тоглох легионерүүдийн тоог нэмсэн. Гэтэл үр өгөөж байсангүй. Тиймээс 2026 оны ДАШТ-д өндөр хэмжээнд оролцохын тулд 2022 онд тоглох шинэ үеийг одооноос бэлдэж эхэлнэ. Дор хаяж 1000 сауд тоглогчтой мэргэжлийн хөлбөмбөгчний гэрээ байгуулдаг байх бодлогыг бид боловсруулна” гэлээ.
Саудын Арабын шигшээ хэсгийн хоёр дахь тоглолтоо энэ сарын 20-нд Уругвайн эсрэг хийнэ.