Олон улсад цацагддаг Оросын телевиз RT-д тайлбарлагчаар ажиллаж байгаа Жозе Моуриньо хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн тоглолтын дараагаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй танилцжээ. Үүнийгээ илтгэж эрхэм ерөнхийлөгчтэй селфидсэн зургаа Twitter хуудсандаа нийтэлсэн байна. Ингэхдээ товчхон буюу “Моуриньо, Путин хоёр” хэмээн товчхон пост бичив. Мөн тэрбээр өчигдөр эхний хожлоо байгуулсан Оросын шигшээ багийн дасгалжуулагч Станислав Черчесовыг магтлаа. Тэрбээр “Тэр ажлаа сайн хийлээ. Сэлгээгээр гаргасан тоглогчид нь бүгдээрээ багийнхаа хожилд хувь нэмрээ оруулсан” хэмээжээ.