Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тоглолт C хэсгийн Франц, Австралийн тоглолтоор үргэлжилж, 2-1-ийн харьцаатайгаар Франц хэсгээ хошуучилж эхэллээ. Тодруулбал, Францын 7 номерын тоглогч Antoine Griezmann тоглолтын 58 дахь минутад эхний гоолыг, Paul Pogba 81 дэх минутад багийнхаа хоёр дахь гоолыг хийсэн бол Австралийн 15 номерын хөлбөмбөгч Gedinak 15 дахь минутад багийнхаа анхны гоолыг орууллаа.