Цэнхэр дэлхийн хөлбөмбөг сонирхогчид маргааш эхлэх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг цаг, минут тоолон хүлээж байна. ОХУ-д зохиогдох тус тэмцээн маргааш Монголын цагаар 23.00 цагт Москва хотноо ОХУ-Саудын Арабын шигшээ багийн тоглолтоор эхэлнэ. Нээлтийн ажиллагаанд дэлхийн 20 орны төрийн тэргүүн оролцоно. Энэ талаар ДАШТ-ийг зохион байгуулах хорооны дарга Алексей Сорокин мэдээллээ. Төрийн тэргүүнүүдийн зарим нь Орост хэд хоног саатан улсынхаа шигшээ багийн тоглолтыг үзэх ажээ.