ЦУОШГ-аас 2018 оны зургадугаар сарын 11-нээс 18-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа. Тус мэдээгээр хугацааны эхээр нутгийн зүүн хэсгээр бороо орж сэрүүн байх гэнэ.
Баруун аймгуудын нутгаар: 13,15-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо, 14-нд нутгийн хойд хэсгээр, 16-17-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 31-36 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 17-нд бага зэрэг сэрүүснэ.
Төвийн аймгуудын нутгаар: 11-нд нутгийн зүүн хэсгээр, 14-15-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. 11-нд нутгийн зүүн хагаст, 15-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, 13-14,17-нд Орхон-Сэлэнгийн хөндийгөөр 27-32 градус хүрч дулаарна.
Зүүн аймгуудын нутгаар: 11-нд ихэнх нутгаар, 12-13,16-нд нутгийн зүүн хэсгээр, 15-нд зарим газраар түр зуурын бороо орно. Салхи зарим газраар түр зуур ширүүснэ. Нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан, 14-нд шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: 12-нд нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. 11-12-нд салхи нутгийн зүүн хэсгээр түр зуур ширүүснэ. 11-12нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүснэ. Бусад хугацаанд Өмнөговийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус хүрч хална.