Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэд Тост, Тосон Бумбын нуруу, Хөвд, Хуршуутын голоо аврахын тулд, төрийн өндөрлөгүүд ямар нэгэн арга хэмжээ автал нь тэмцэж, шаардлагатай бол гаалийн тээвэрлэлтийг ч зогсооно гэдгээ өнөөдөр хэвлэлд мэдээлэв.
Тус суманд Говь хоёр баянбүрд байдаг ч уул уурхайн компаниудын тусгай зөвшөөрөлд багтсанд иргэд бухимдаж байна. Ингэснээр тус сумын 10 гаруй мянган иргэд ундны усгүй, мал нь бэлчээргүй, газар тариалангийн ч бүсгүй болох аюулд орсноо ярьсан юм.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Зулганайн баянбүрд нь Монгол орны томоохон баянбүрдүүдийн нэг болно. Баянбүр судлаачид, байгаль судлаачид, цөлжилттэй тэмцэх судалгаа энд их хийгджээ. Хамгийн том, нэн үзэсгэлэнтэй баянбүрдүүдийн нэг юм. Алтан уул, Тост уулын ус энэнхүү байнбүрдийг усны гол тэжээл нь болно.
Энэ асуудлаар Гурвантэс сумын иргэд Захиргааны хэргийн шүүхэд хандсан ч өнөөдрийг хүртэл шүүх хурал 20 гаруй удаа хойшилжээ.
Одоо “Сауд гоби коал транс” үйл ажиллагаагаа явуулсаар л байгаа аж. Нутгийн иргэд нөхцөл байдлын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар, УИХ, Уул уурхайн яам гээд холбогдох төрийн байгууллагуудад хандаж, баримт бүхий мэдээлэл хангалттай өгсөн боловч анхааралдаа авч, ямар нэгэн шийдвэр гаргаж, газар нутгийг нь хамгаалах алхам хийхгүй байгаа тул нутгийн олон цаашид хурцаар тэмцэж, шаардлагатай бүх алхмыг хийхээ мэдэгдлээ. \
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах лайваас үзнэ үү