Дэлхийн №1 хөлбөмбөгчнөөр нэрлэгддэг Пеле ОХУ-д болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үйл ажиллагаанд оролцохгүй ажээ. 77 настай тэрбээр өнгөрсөн хавар нуруундаа гэмтэл авсаны улмаас олон улсын болон улсынхаа арга хэмжээнүүдэд оролцоогүй юм.
Өмнө нь Пеле Бразилд болсон 2016 оны зуны олимпийн нээлт, 2012 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоогүй. Эрүүл мэндийн шалтгаантай хэмээн Риогийн олимпийн бамбарыг асаахаас татгалзсан бол мэс засалд орсон байсан тул дэлхийн аваргын нээлтийн урилгаас татгалзсан. Пеле дэлхийн аваргаар гурвантаа шалгарсан бөгөөд ФИФА түүнийг XX зууны шилдэг хөлбөмбөгчнөөр нэрлэсэн юм.