Бразилийн Засгийн газар хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох шигшээ багийнхаа тоглолтуудыг үзэх боломжийг төрийн албан хаагчиддаа олгох үүднээс ажлын шинэ хуваарь гаргажээ. ОХУ-д болох тэмцээн Бразилийн цагаар өглөө эрт эсвэл өдөр болох тул үүнд зориулан хөдөлмөрийн цагийн хоёр янзын хуваарийг мөрдүүлнэ. Хэрэв шигшээ багийн нь тоглолт өглөө таарвал албан хаагчид 14.00-д ажилдаа ирэх бол өдрийн тоглолтын үед 13.00 цагт ажлаасаа явж болох ажээ. Харин ажиллаагүй үлдээсэн цагийг ажилчид хожим нөхөж ажиллах үүрэг хүлээж байна. Гэхдээ улсын чухал байгууллагуудад дээрх хуваарь хамаарахгүй ажээ. Бразилийн шигшээ хэсгийн тоглолтоо 17-нд Швейцарь, 22-нд Коста Рика, 27-нд Сербтэй тус тус хийнэ.