ЦУОШГ-аас 2018 оны зургадугаар сарын 4-нөөс 11-нийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар нутгийн төв болон зүүн хэсгээр бороо хуртай сэрүүвтэр байх төлөвтэй гэнэ.
Баруун аймгуудын нутгаар: 4-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо, 8-нд нутгийн хойд хэсгээр, 9-нд Хангайн уулархаг нутгаар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар: 4-нд нутгийн баруун хэсгээр, 5-нд ихэнх нутгаар, 6-7нд зарим газраар бороо, 8,10-нд нутгийн зүүн хэсгээр, 9-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. 5-6нд ихэнх нутгаар сэрүүснэ. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус, хугацааны сүүлчээр Орхон-Сэлэнгийн хөндийгөөр 27-32 градус хүрч дулаарна.
Зүүн аймгуудын нутгаар: 4-нд нутгийн зүүн хэсгээр, 5-нд зарим газраар, 6-7-нд ихэнх нутгаар бороо, 8-нд зарим газраар, 9-10нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зарим газраар түр зуур ширүүснэ. Нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: 6-7-нд зарим газраар бороо, 8-9-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зарим газраар түр зуур ширүүснэ. 4,9,10-нд ихэнх нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус хүрч дулаарна. Бусад хугацаанд шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.