Нийслэлийн ойн санд Сибирийн болон өрөөсгөл хүр эрвээхэй устгах ажлыг энэ сараас эхлүүлсэн. Одоогоор Баянзүрх дүүрэг дэх Хуандай, Дээндий, Сонгинохайрханы Баруун болон Зүүн салаа, Хандгайт, мөн Сүхбаатар дүүргийн Шаргаморьт, Хуурай мухарын амны 4700 га газрыг цэвэрлэж, өрөөсгөл хүр эрвээхэйн өндгийг механик аргаар хусаж, устгасан гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв. Ирэх сарын 2-ноос Багануур, Банзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслангийн 2500 га ойд хөнөөлт, хортон шавьжийн устгал хийхээр төлөвлөжээ. Авиахими буюу онгоцоор хор цацах, тусгай багажаар шүрших замаар ойн дайснуудыг устгах нь. Хортон шавьж устгаж буйтай холбоотойгоор нийслэлийн иргэдийг ирэх сарын 16 хүртэл хотын ногоон бүс, ялангуяа дээрх аманд зорчихгүй байхыг мэргэжилтнүүд анхаарууллаа.