Англи, Австралийн эрдэмтдийн урт хугацааны судалгааны дүнд хогны хэмжээгээр дэлхийн нийслэл гэж нэрлэгдэж болохоор нэгэн арлыг олж илрүүлжээ. Тэр бол 32 га газар бүхий Хендерсон арал юм. Тус хот Номхон далайн Питкерн арлуудын нэг хэсэгт тооцогддог бөгөөд гэр ахуйн хэрэглээний бүхий л төрлийн хог хаягдал тэнд оршин байдаг гэнэ. Эрдэмтдийн хэлж байгаагаар тус арал Номхон далайн урсгалын төв цэгт байрладаг тул тус урсгалаар дамжин ертөнцийн хог хаягдлууд ийнхүү тэнд бөөгнөрдөг байна. Одоогоор Хендерсон арал 671 төрлийн 17 тонн хогийг агуулан байна. Тасманы их сургуулийн эрдэмтэн Женнифер Лэверсийн өгүүлсэнээр дэлхийн арал бүр хүн төрөлхтөний үйлддэг хог хаягдлуудыг их бага хэмжээгээр агуулж байдаг аж.