ЦУОШГ-аас 2018 оны тавдугаар сарын 15-наас 22-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар ихэнх хугацаанд салхи шуургатай байна.
Баруун аймгуудын нутгаар: 15-нд нутгийн зүүн хойд хэсгээр, 21-нд нутгийн баруун хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи 16-нд нутгийн өмнөд хэсгээр, 19-21-нд зарим газраар түр зуур 16-18м/с хүрч шороон шуурга шуурна. 15-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн баруун хэсгээр сэрүүснэ. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар: 15-нд нутгийн хойд хэсгээр бороо хур тунадас орно. Салхи 15, 21-22-нд зарим газраар түр зуур 16-18м/с хүрч шороон шуурга шуурна. 15,16-нд сэрүүснэ. Бусад хугацаанд Дархадын хотгор болон Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан өдөртөө 15-20 градус дулаан, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд зүүн хэсгээр бороо хур тунадас орно. Салхи 15, 21-22нд ихэнх нутгаар 12-14м/с, зарим газраар түр зуур 18-20м/с хүрч шороон шуурга шуурна. 16,17-нд сэрүүснэ. Бусад хугацаанд шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: 19-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи 15, 18, 21-22-нд ихэнх нутгаар 12-14м/с, зарим үед түр зуур 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна. 16-20-нд шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан, 15, 21-22-нд ихэнх нутгаар шөнөдөө 13-18 градус өдөртөө 29-34 градус хүрч хална.