ЦУОШГ-аас 2018 оны тавдугаар сарын 7-ноос 14-нийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар хугацааны эхээр ихэнх нутгаар бороо нойтон цас орж, сэрүүсэх төлөвтэй гэнэ.
Баруун аймгуудын нутгаар: 7-нд зарим газраар, 8-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас нойтон цас, 10-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн баруун өмнөд хэсгээр бороо орно. Салхи 7,10-нд зарим газраар түр зуур 16-18м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 7-8,11-нд сэрүүснэ. Бусад хугацаанд Увс, Завхан, Баянхонгорын хойд шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар: 7-нд нутгийн баруун хагаст, 8-нд ихэнх нутгаар, 9-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас нойтон цас, 10-нд нутгийн баруун хойд хэсгээр, 11-нд зарим газраар бороо хур тунадас орно. Салхи 7-8,11-нд зарим газраар түр зуур 16-18м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 7-нд Хангай, Хөвсгөлийн уулсаас бусад нутгаар өдөртөө 23-28 градус хүрч дулаарна. 8,11-12нд эрс сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. Бусад хугацаанд Дархадын хотгор болон уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: 9-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд зарим газраар бороо хур тунадас орно. Салхи 7-9,11-12нд ихэнх нутгаар 12-14м/с, зарим газраар түр зуур 18-20м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 7-8-нд ихэнх нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 25-30 градус хүрч дулаарна. 9,12-нд эрс сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 9-14 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 18-23 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: 9-нд зарим газраар бороо хур тунадас, 12-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи 7-9, 11-12нд ихэнх нутгаар 12-14м/с, зарим үед түр зуур 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна. 7-8-нд ихэнх нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус хүрч дулаарна. 9,12-нд сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 4-9 градус өдөртөө 21-26 градус дулаан байна.