ЦУОШГ-ын мэдээлснээр өнөөдөр хур тунадас орохгүй, багавтар үүлтэй, салхи баруун хойноос секундэд 9-10 метрт хүрнэ. Харин Улаанбаатарт өдөртөө 23-24 градус дулаан байх гэнэ. Мөн харьцангуй чийгшил 51 орчим хувь, агаарын даралт 866 орчим гектопаскаль байна. Даралт өдөртөө тогтвортой байх гэнэ.