Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуу дугуйчин” клуб, Туул голын сав газрын захиргаа хамтран энэ сарын 29-ны өдөр Туул голоо цэвэрлэхээр болжээ. Залуу дугуйчид “Хатан туул голоо хайрлан хамгаалцгаая” уриан дор нэгдэж унадаг дугуй сонирхогч залуусаа байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд гар бие оролцохыг уриалж байгаа аж.
Зохион байгуулагчдын зүгээс цэвэрлэгээ хийхэд шаардлагатай бүх зүйлсээр хангах бөгөөд 4 дүгээр сарын 29-ны 10 цагт Зайсангийн баруун хойд талд байрлах “Миний дэлгүүр”-ийн урд цуглаж 13 км газрыг цэвэрлэхээр төлөвлөсөн байна.