Монголын Залуучуудын Холбоо, Монголын үндэсний радио, Туул голын сав газрын захиргаа, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас санаачлан эхлүүлсэн “Ногоон тууз“ эко аянд 20 орчим байгууллага нэгдэж Туул голоо цэвэрлэн, бүтээлч үйлс зохион байгуулаад байна.
Аянд Монголын залуучуудын холбооны дэргэдэх залуусын сайн дурын клубууд, Ерөнхий боловсролын сургуулийн эко клубын сурагчид, экологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудаас гадна хүсэл сонирхлоороо цахим орчинд нэгдсэн групп бүлгүүд өөрсдийн санаачлагаар нэгдэж Туул голын эрэг орчмыг цэвэрлэх хоёр удаагийн үйл ажиллагаанд идэвх санаачлагатай оролцсон.
Аяны 3 дахь давлагаа нь 2018 оны 4 дүгээр сарын 20- ны баасан гаригийн 11 цагт ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгээс Монголын Залуучуудын холбооны “Залуус” танхимд хүүхэд залууст эко сургалтыг зохион байгуулах ба сургалтанд нийслэлийн 6 дүүргээс Ерөнхий боловсролын дунд сургуулиудын ахлах дунд ангийн 60 сурагч, Их дээд сургуулийн 40 орчим оюутан залуус хамрагдах юм.
4 дэх давалгаа нь 2018 оны 4-р сарын 28-ны бямба гарагт Хун нуурын шувуу ашиглах, орчны цэвэрлэгээг хийх
5 дахь давалгаа нь 2018 оны 4 –р сарын 29-ны ням гарагт Хонхорын Бумбат булгийн эхийг хамгаалах зорилготой “Ногоон тууз” төгөл босгохоор төлөвлөн ажиллаж байна. Тус өдөр аяныг дэмжин нэгдэн оролцсон байгууллага, хамт олон, клубдээ талархал илэрхийлэх ажиллагаа болох ба төлөөллүүдийг модны суулгац суулгах ажилд урин оролцуулах юм.
Ногоон тууз аяны эцсийн зорилго нь хог бол баялаг болдог хэмээн ойлголтыг олон нийтэд хүргэж, бүтээлч орчныг бүрдүүлэхийг уриалан ажиллахад чиглэж байна.
Эх сурвалж: Монголын Залуучуудын Холбоо