"Монгол жилийн найман улиралтай. Дөрвөн улирлаас гадна хавар нь дотроо дөрвөн улиралтай" гэх хошигнол гарсан нь үнэний ортой. Үүний баталгаа гэвэл Улаанбаатар хотод яг одоо бороо орж, салхи салхилж байхад Завхан аймгийн ихэнх нутгаар өчигдөр шөнө цас орж зам хаахад хүрчээ. Завхан аймгийн Засаг дарга захирамжаар 2018 оны дөрөвдүгээр сарын 12-ны 11:00 цагаас дөрөвдүгээр сарын 13-ны 11:00 цаг хүртэл хот хооронд болон орон нутгийн зорчигч тээвэрлэлтэд түр хугацаагаар хязгаарлалт хийгээд байгаа гэнэ.