ЦУОШГ-аас 2018 оны дөрөвдүгээр сарын 4-нөөс 9-нийг хүртэлх дөрөв хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж байна. Хугацааны дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас нойтон цас орж шуурч хүйтрэх гэнэ.
Баруун аймгуудын нутгаар: 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас нойтон цас орно. Салхи4-нд зарим газраар 15-17м/с, Алтайн уулархаг нутгаар зарим үед 18-20м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 4-5-нд хүйтэрч Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 3-8 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна. 6-наас ихэнх нутгаар дулаарна.
Төвийн аймгуудын нутгаар: 4-5нд ихэнх нутгаар, 6,8-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 4-5нд ихэнх нутгаар 14-16м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-20м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. 6-нд зарим газраар 7-12м/с хүрч ширүүснэ. 7-нд ихэнх нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг дулаарна. Бусад хугацаанд хүйтэрч Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтийн уулсаар шөнөдөө 15-20 градус өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: 4-нд нутгийн баруун хэсгээр, 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн өмнөд хэсгээр, 8-нд зарим газраар хур тунадас нойтон цас орно. Салхи 4-6-нд зарим газраар 14-16м/с, 5-нд зарим үед 18-20м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 4-нд бага зэрэг дулаарна. Бусад хугацаанд хүйтэрч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: 4-5нд зарим газраар хур тунадас нойтон цас орно. Салхи 4-5-нд ихэнх нутгаар 18-20м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 3-4-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарна. Бусад хугацаанд хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 7-ноос бага зэрэг дулаарна.