ЦУОШГ-аас 2018 оны гуравдугаар сарын 26-наас дөрөвдүгээр сарын 2-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулжээ. Тус тайланд дурдсанаар хугацааны эхэн болон сүүлчээр хүчтэй салхи шуургатай хүйтэн байх гэнэ.
Баруун аймгуудын нутгаар: 26-нд нутгийн хойд хэсгээр, 27,29,31-нд зарим газраар, 28,30-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас цас орно. Салхи 26-нд Алтайн уулархаг нутгаар, 31-нд зарим газраар 16-18м/с, зарим үед түр зуур 20-24 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус хүрч дулаарна. 31-нд нутгийн хойд хэсгээр, 1-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
Төвийн аймгуудын нутгаар: 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд зарим нутгаар, 29,31-нд нутгийн баруун хойд хэсгээр, 30,1-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 27,31-1нд зарим газраар түр зуур 16-18м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед 20-24м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. 26,30-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 26,31-нд ихэнх нутгаар шөнөдөө 0-5 градус өдөртөө 15-20 градус хүрч дулаарна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Ерөө голын хөндий, Хэнтийн уулсаар шөнөдөө 8-13 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байх ч 1-нд бүх нутгаар эрс хүйтрэх төлөвтэй.
Зүүн аймгуудын нутгаар: 27-нд зарим газраар, 30-нд нутгийн баруун хэсгээр, 31-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас, 1-нд ихэнх нутгаар хур тунадас нойтон цас орно. Салхи 27,1-нд зарим газраар 16-18м/с, зарим үед түр зуур 20-24м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 26, 30-31-нд зарим газраар 12-14 м/с хүрч зөөлөн шороогоор шуурна. 27-28-нд бага зэрэг сэрүүснэ. 26,29-31-нд Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус хүрч дулаарна. 1-нд нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар эрс хүйтэрнэ.
Говийн аймгуудын нутгаар: 30-нд зарим газраар, 1-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 26,30-31нд Арц Богдын өвөр хоолойгоор, 27,1-нд зарим газраар түр зуур 16-18м/с, 1-нд зарим үед 20-24м/с хүрч шороон шуурга шуурна. 28-нд нутгийн зүүн хагаст сэрүүн байх ч бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус хүрч дулаарна. Зөвхөн 1-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.