Зөгийн аж ахуй эрхэлж байгаа аж ахуй нэгжүүд болон сонирхогчдод тухайн аж ахуйн кластерын хөгжлийн чиг хандлага, үйл ажиллагааг танилцуулах, гарааны бизнес эхлүүлэх мэргэжлийн зөвлөгөө өгөх зорилготой бизнес уулзалт энэ сарын 3,4-нд зохиогдох талаар "Монголын зөгийчдийн нийгэмлэг"-ээс өнөөдөр хэвлэлд мэдээллээ.
Энэхүү бизнес уулзалтын үеэр хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийг борлуулахад дэмжлэг үзүүлж, зөгийчин болох сонирхолтой иргэдийг ажлын байранд зуучилж өгөх юм байна.
Монголын зөгийчдийн нийгэмлэгийн зөвлөх Н.Нарантуяа " Зөгийчид маань одоогоор гэр ахуйн түвшинд балаа гарган авч байгаа бол бид аж ахуйн түвшинд цаашлаад экспортоор гаргах хэмжээний далайцтай хөдлөх зорилготой байгаа. Учир нь зөгийн балаа бид брэнд болгох асар их нөөц бололцоотой. Яагаад гэвэл гадаадын ихэнх улс орнуудад зөгийн балын тоосонцор таримал цэцэгнийх байдаг. Харин манай монгол зөгийн балынх бол тал хээрийн бүсэд ургаж байгаа эмийн ургамлын тоосонцор тул үр өгөөжийг нь дэлхийд таниулах ёстой" гэв.
Дэлгэрэнгүй мэдээллийг лайваас үзнэ үү