ЦУОШГ-аас цаг агаарын онц аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээг танилцууллаа. Өчигдөр буюу хоёрдугаар сарын 27-ний шөнийн нутгийн хойд хэсгээс хотос орж ирж байгаатай холбогдуулан цас орох гэнэ. Мөн нутгийн зүүн хэсгээр өндрийн хотос орж ирж, Сүхбаатар аймаг болон нутгийн өмнөд хэсгээр цас орж, салхи секундэд 14-16 метрт хүрч, цасан шуурга шуурна.
Түүнчлэн өнөөдөр алтай, хангайн уулсаар, энэ сарын 02-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 3-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурах юм байна.