ЦУОШГ-аас 2018 оны хоёрдугаар сарын 19-нөөс 26-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар хугацааны дунд үеэр нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурч жавартай хүйтэн байх гэнэ.
Баруун аймгуудын нутгаар: 19, 21-нд Хангайн уулархаг нутгаар, 25-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 24-25нд нутгийн өмнөд хэсгээр 12-14м/с хүрч ширүүснэ. Ойрын 2 хоногтоо хүйтний эрч бага зэрэг чангарах ч цаашдаа суларч Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар: 21-22нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, салхи зарим газраар 12-14м/с хүрч явган шуурга шуурна. Ойрын 4 хоногтоо Дархадын хотгор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтийн уулсаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар: 19, 21-нд нутгийн зүүн хэсгээр, 22-нд зарим газраар бага зэргийн цас орж, 22-нд салхи баруун хойноос 14-16 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Балж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. 24-нөөс хүйтний эрч суларна.
Говийн аймгуудын нутгаар: 22-нд нутгийн зүүн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи 22-нд зарим газраар 12-14м/с хүрч явган шуурга шуурна. Ойрын 3 хоногтоо Өмнөговийн нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларч шөнөдөө 15-20 градус хүйтэн өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.