ЦУОШГ-аас 2018 оны хоёрдугаар сарын 5-наас 12-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар хугацааны дунд үеэр зарим газраар цас орон цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах төлөвтэй гэнэ.
Баруун аймгуудын нутгаар: 8-нд зарим газраар, 9-11-нд Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Салхи 8-9-нд нутгийн өмнөд хэсгээр 12-14м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 8-10-нд хүйтэрч Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 30-35 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар: 7,10-11-нд нутгийн баруун хойд хэсгээр, 8-9-нд ихэнх нутгаар бага зэргийн цас орно. 8-9-нд зарим газраар салхи баруун хойоос 12-14 м/с хүрч цасан шуурга шуурна. 8-10-нд хүйтний эрч чангарч Дархадын хотгороор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтийн уулсаар шөнөдөө 36-41 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна. 7,11-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Зүүн аймгуудын нутгаар: 6,10-нд нутгийн зүүн хэсгээр, 8-9-нд ихэнх нутгаар бага зэргийн цас орж, салхи баруун хойноос 9-14 м/с хүрч цасан шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Балж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр хүйтний эрч бага зэрэг суларна.
Говийн аймгуудын нутгаар: 8-нд нутгийн хойд хэсгээр, 9-нд зарим газраар,10-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, салхи зарим газраар 12-14м/с хүрч цасан шуурга шуурна. 8-10-нд хүйтний эрч чангарч Өмнөговийн нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларна.