ЦУОШГ-аас 2018 оны нэгдүгээр сарын 22-ноос 29-нийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар хугацааны дунд үеэр нутгийн баруун ба өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах гэнэ.
Баруун аймгуудын нутгаар: 23-24,27-нд зарим газраар, 25-26нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн өмнөд хэсгээр 12-14м/с хүрч ширүүснэ. Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 43-48 градус, өдөртөө 30-35 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна. 26-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Төвийн аймгуудын нутгаар: 22-нд нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас, 25-26нд нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн өмнөөд 5-10м/с. Дархадын хотгор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтийн уулсаар шөнөдөө 38-43 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар: 22,24-27нд нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, салхи хойноос 9-12 м/с хүрч явган шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Балж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн байна.
Говийн аймгуудын нутгаар: 25-нд ихэнх нутгаар, 26-нд зарим газраар, 27-28нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, салхи зарим газраар 9-14м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.