Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Австралид гурван наснаас эхлэн хүүхэд бие даан хүйсээ сонгох эрхтэй болно

Австралийн Өмнөд Уэльс мужийн засаг захиргаа гурван настай хүүхдүүдийг  хүйсээ өөрөө сонгохыг зөвшөөрсөн удирдамж боловсруулжээ. Энэ тухай Daily Mail мэдээлэв.

Удирдамжийн дагуу гурван настай хүүхдүүдэд  өөрсдийг нь   ямар төлөөний нэрээр дуудахыг хүсэж байгаа тэр үгийг сонгох боломж  олгожээ.  Англи хэлэнд эрэгтэй хүнийг “he”, эмэгтэйг “she”  гэсэн төлөөний үг  байдаг тул хүүхэд аль нэгийг нь хүссэнээрээ сонгох эрхтэй болох юм. Үүнээс гадна дээрх уламжлалт хоёр  үгнээс гадна өөрийгөө  хүйсийн бинарнын системээс (хоёртын)  гадуур  хардаг хүмүүст “it” (тэр ) гэсэн  төлөөний үгийг оруулахыг санал болгожээ.

Энэхүү шинэлэг зүйлийг албан ёсоор батлаагүй байгаа  ч  эрдэмтэд, эмч нарын шүүмжлэлд аль хэдийн өртжээ. Тэдний үзэж буйгаар ийм балчир насанд жендэрийн асуудал  тавих нь  хүүхдийн хувийн хөгжилд сөргөөр нөлөөлөх аж.

Австралийн Олон нийтийн харилцааны хүрээлэнгийн судлаач, эрдэмтэн  Белла д’Абрера “Daily Mail” сонинд   өгсөн ярилцлагадаа хүүхдүүд хүйсийн тухай ойлголт, түүнчлэн төлөөний үгийн утгыг бүрэн ойлгоогүй байдаг  тул энэ санаачилга нь зохисгүй юм гэжээ. “Бид хүүхдүүдийг хүүхэд хэвээр байлгахыг зөвшөөрөх ёстой. Тэдэнд  хоёроос илүү хүйс байдаг гэсэн онолыг албадаж болохгүй, энэ нь шинжлэх ухааны хувьд буруу юм ”гэж тэрбээр хэлсэн байна.

Өнгөрсөн наймдугаар  сарын 13 -нд  Их Британийн Шотландын засгийн газар  хүүхдүүдэд   дөрвөн наснаасаа эхлэн эцэг эхдээ мэдэгдэлгүйгээр өөрсдийн хүслийн дагуу “хүйсээ өөрчлөх” боломжийг олгох шийдвэр гаргасан. Шинэ удирдамжийн дагуу хүүхдүүдийг хүссэн бие засах газраа ашиглахыг зөвшөөрөх, сургуулийн дүрэмт хувцсанд жендэрийн ялгаагүй хувилбар байх  ёстой.

1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.