Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өргөтгөлийн барилгын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхийг хүслээ

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан, хамтарсан ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг АШУҮИС-ийн Монгол, Японы эмнэлэгт ажиллан, хөрөнгө оруулалтын ажлын явцтай танилцлаа. Тус ажлын хэсэг нь боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцан, шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэгтэй. Тэд Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг болон Төрийн худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт ажиллаад буй аж.

450 ортой өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлүүлэх хүсэлтээ ажлын хэсгийн ахлагчид тус эмнэлгийн удирдлага уламжилсан. Үүнээс гадна зүрхний шигдээсийн үед яаралтай тусламж үзүүлэх аппарат, тоног төхөөрөмжийн санхүүжилтэд 1.2 тэрбум төгрөг шаардлагатай юм байна. Эдгээр болон бусад хөрөнгийг ирэх оны төсөвт тусгуулахад анхаарч ажиллахаа ажлын хэсгийн ахлагч илэрхийлсэн юм

Бэлтгэсэн У.Наран

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 thoughts on “Өргөтгөлийн барилгын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхийг хүслээ