Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Караоке, баар эрхлэгчид “Хариуцлагын гэрээ” байгуулж, үйл ажиллагаагаа нээх санал гаргалаа

Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр цахимаар хуралдлаа. Хурлаар сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, нийслэлийн хэмжээнд “Хариуцлагын гэрээ” байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагын халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар энэ үеэр холбогдох шийдвэр гаргаж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн юм.

Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн байранд ажиллаж байгаа коронавируст халдварын эсрэг дархлаажуулалт, халдвар илрүүлэх шинжилгээний байнгын цэгийг өөр байрлалд шилжүүлэх ажлыг зохион байгуулж, дархлаажуулалт болон шинжилгээний үйл ажиллагааг тасалдуулалгүй явуулах нөхцөл боломжийг бүрдүүлэн ажиллахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргийн Онцгой комиссын дарга нарт өглөө. Мөн нийслэлийн хэмжээнд “Хариуцлагын гэрээ” байгуулсан болон цагийн хязгаарлалтад өөрчлөлт орсон аж ахуйн нэгж байгууллагын халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилтэд тавих хяналт шалгалтыг зохион байгуулж, захирамж зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээдэд тухай бүр хариуцлага тооцож ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон холбогдох албаны хүмүүст үүрэг болгов.

Түүнчлэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд караоке, диско, тайчих баар эрхлэгчид болон “Баар эрхлэгчдийн холбоо”-ноос үйл ажиллагаагаа нээх хүсэлт гаргасныг Хотын даргад уламжиллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Эдгээр байгууллагатай дуу, бүжгийн нэмэлт тоног төхөөрөмж, талбайг ашиглахгүйгээр зөвхөн баар, лоунж, пабны чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх чиглэлээр “Хариуцлагын гэрээ” байгуулж, үйл ажиллагааг үе шаттай эхлүүлэх ажлыг зохион байгуулах боломжтой. Хамгийн гол нь халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх шаардлагатай” гэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 thoughts on “Караоке, баар эрхлэгчид “Хариуцлагын гэрээ” байгуулж, үйл ажиллагаагаа нээх санал гаргалаа