Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гадаадын кино уран бүтээлчдэд “К4” виз олгоно

Кино урлагийг дэмжих тухай хууль батлагдсантай холбогдуулан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Виз олгох журам”-д өөрчлөлт оруулж, Монгол Улсын нутаг дэвсгэрт кино бүтээх зорилгоор ирэх гадаадын иргэнд “K4” виз олгохоор шийдвэрлэлээ.

Ингэснээр Монгол Улсад түр ирэх зорилгоор “К4” ангиллын визийг соёл, урлаг, спортын тэмцээн уралдаан, арга хэмжээнд оролцох, кино, контент бүтээхээр ирэх гадаадын иргэнд олгохоор болж байна.

Виз бүрдүүлэлтийг ингэж хөнгөвчилснөөр Монголыг зорих уран бүтээлчдийн тоо нэмэгдэж, Монгол Улсын нутаг дэвсгэрт кино бүтээхэд хамтран ажиллах, дотоодын кино үйлдвэрлэх чадамжийг болон уран бүтээлчдийн ур чадварыг нэмэгдүүлэх, бусад хөрөнгө оруулалтыг татах бодит нөхцөл бүрдэж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 90 гаруй улс, АНУ-ын 31 муж кино бүтээх зорилгоор тухайн улсад ирэх уран бүтээлчдэд тусгайлсан визний ангилал гаргах, хөнгөлөлттэй нөхцөл мөрдөх, жуулчны виз олгох зэрэг хялбар зохицуулалт мөрддөг байна. Энэ нь кино уран бүтээлчдэд томоохон дэмжлэг болж, тухайн улсад зураг авалтыг дагалдан ажлын байр, аялал жуулчлалыг нэмэгдүүлж, жижиг дунд үйлдвэр болон дэд бүтцийг хөгжүүлж, татварын орлогыг нэмэгдүүлэх зэргээр үр ашгаа өгдөг байна.

Эх сурвалж: Соёлын яам

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.