Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЗӨВЛӨГӨӨ: Арбидол эмийг хэтрүүлэн хэрэглэвэл ямар хор уршигтай вэ

Эмийг зөвхөн эмчийн заавраар, эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэж сурах нь хүн бүрийн зайлшгүй хэвшүүлэх дадал мөн. Эм нь тохиромжтой тунгаар хэрэглэвэл эм болох бөгөөд тунг хэтрүүлэн буруу хэрэглэвэл хор болно. “Эмийн зохистой хэрэглээ” гэж эмийг шаардлагатай тохиолдолд эмч, эм зүйчийн заавар зөвлөмжийн дагуу зєв хэрэглэхийг хэлнэ.

Гэтэл манай улсад сүүлийн өдрүүдэд халдварын тоо эрчимтэй нэмэгдэж буй. Энэ хэрээр хүмүүс өөрийн дур зоргоор эмчийн заавар, зөвлөгөөгүйгээр халдварын эсрэг эмийг хэрэглэж байгаа нь анзаарагдаж байна. Иймд халдварын эсрэг түгээмэл хэрэглэж байгаа Арбидол эмийг эмчийн зааваргүй буруу хэрэглэвэл ямар хор уршигтай талаарх мэдээллийг хүргэж байна.

Хоногт хэрэглэх заавар: 200 мг тунгаар өдөрт 4 удаа (6 цаг тутамд) 5 хоногийн турш ууна. Хоногийн дээд тун нь 800 мг байх юм.

Харин хэтрүүлэн хэрэглэвэл ямар хор уршигтай вэ

-Дархлааны тогтолцоо талаас арьс улайх, загатнах, тууралт, чонон хөрвөс, судас мэдрэлийн хаван зэрэг хэт мэдрэгшилтэй холбоотой хариу урвал үзүүлэх үр дагавартай

-Хоол боловсруулах замын талаас цээж хорсох, ходоодны орчимд хатуулдах, бөөлжих гаж нөлөө илэрч болно.

-Умифеновирт хэт мэдрэгшсэн буюу харшилтай нь тогтоогдсон бол хэрэглэхийг хориглоно

-Бага насны хүүхдэд хэрэглэхгүй

Уг эмийг зайлшгүй эмчийн заавраар хэрэглэхийг зөвлөдөг. Дур мэдэн эсвэл урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болохгүй.

1
Хөөрхөн юмХөөрхөн юм
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.