Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол хүүхдүүдийн бүтээл шилдгээр шалгарлаа

“Ус, намгархаг газрын жил-2021” аяны хүрээнд Монгол, ОХУ, БНХАУ-ын хүүхдүүдийн дунд гурван насны ангиллаар гар зургийн уралдаан зохион байгуулсан билээ.

Тэгвэл тус уралдаанд оролцсон Монгол хүүхдүүдийн бүтээлээс гурав нь шагналт байр эзэлсэн талаар Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас мэдээлэв. Тухайлбал, Хэнтий аймгаас оролцсон Ц.Мөнх-Эрдэнэ болон Ө.Эрдэнэбат, Улаанбаатар хотоос бүтээлээ илгээсэн Л.Мандахбаяр нар шагналт байр эзэлсэн гэнэ. Шилдгээр шалгарсан хүүхдүүдийн шагналыг ОХУ-аас шуудангаар илгээх юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.