- Эхлэл
-
Эрүүл мэнд-Эрхэм баян
Сургуулийн хүнсний хангамжийг сайжруулах шийдлийг эрэлхийлэх нь
Хүнсний салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, инновацын шинэлэг шийдлийг шалгаруулах хакатоныг нийслэлийн Бизнес, инновацын газар, хүнсний эрүүл ахуйн зөвлөх үйлчилгээний “Магнафлок”, дижитал маркетингийн “Юу Жи Си глобал партнерс” компанийнхан хамтран зохион байгуулахаар болжээ. Хакатоны бүртгэл энэ сарын 23-ныг дуустал үргэлжлэх аж.
2025-03-22
Гэмтлийн яаралтай тусламжийг Монгол-Японы эмнэлэгт үзүүлэхээр болжээ
АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлэгт гэмтлийн яаралтай тусламжийг харьяалал харгалзахгүйгээр 24 цагийн турш үзүүлэхээр болжээ. Тус эмнэлгийнхэн төрөлжсөн нарийн мэргэжлийн чиглэлд Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-тэй хамтарч ажиллахаар болсон байна.
2025-03-21
АШУҮИС-ийнхан Туршилтын мэс заслын төв нээв
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС)-ийн оюутнууд практик туршлага муутай, хүүхэлдэй чагнасаар төгсдөг гэх шүүмжлэл бий. Тэгвэл тус сургуулийнхан мэс заслын эмчээр бэлтгэгдэж буй оюутнуудад зориулан туршилтаар хагалгаа, ажиллавар хийх боломжтой төв байгуулснаа өчигдөр нээлээ.
2025-03-21
Говь-Алтай аймгийнхан нүүдлийн эмнэлэгтэй болох нь
Азийн хөгжлийн банкны дэргэдэх Ядуурлыг бууруулах Япон сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй төслийн хүрээнд нүүдлийн эмнэлгийн зориулалтаар иж бүрэн тоноглосон автомашиныг Эрүүл мэндийн яамныхан хүлээн авчээ.
2025-03-20
“Амьдралын төлөө аян”-үлгэрлэлийн том туршлага
Аливаа хүмүүнлэг үйлсийн үр дүнг нийгмийн бүхий л давхарга хүртдэгээрээ онцлог. Нэгээхэн бүлэг, хэсэг хүнд чиглэсэн мэт боловч бодит байдалд тэр нь нийгмийн олон хэсэгт тодорхой хугацаанд шууд болон дам утгаар тусгалаа олдог учраас тэр.
2025-03-19
Хүнсний ногоогоор амталж, малын дайвар бүтээгдэхүүнээр бэлтгэсэн бууз “дэлгэрчээ”
Бууз гэхээр үхрийн болон хонины махтай гэдгээр л ойлгодог үе ард үлдсэн байна. Өөрөөр хэлбэл, тун өргөн сонголттой болжээ. Худалдаа эрхлэгчид ч бүтээгдэхүүнийхээ амт, чанарт түлхүү анхаарал хандуулах болж. Үйлчлүүлэгчдийн хувьд ч гарал үүслийн бичигтэй, лабораторийн шинжилгээгээр баталгаажсан хүнсийг түлхүү сонгох болсон гэнэ.
2025-02-28
Цагаан сарыг хүүхдэд ээлтэй тэмдэглэе
Монгол үндэстний уламжлалт баяр Цагаан сараар хүүхэд багачуудаа хаяа хатавчинд бус, хоймортоо байлгая, мэндлэх, хүндлэх ёс нэхдэг шигээ тэдэнд анхаарал халамж тавья.
2025-02-25
Тархи, нугасны гүний төвөгтэй байрлал дахь хавдрын эмчилгээг нэвтрүүллээ
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийнхэн тархи, нугасны гүний байрлалтай, мэс заслаар авахад төвөгтэй, нэвчсэн хавдрыг эмчлэх технологи нэвтрүүлжээ. Эл эмчилгээг Монголд нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж, тус эмнэлгийн мэс заслын хоёр эмч, нэг сувилагчийг БНТУ-д хоёр сарын хугацаанд дадлага сургалтад хамруулсан байна.
2025-02-19
Хүүхдийн хорт хавдрын эмчилгээний 35 нэрийн эмээс гурвыг нь хүлээн авчээ
Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдөр өнгөрсөн бямба гарагт тохиов. Энэ өдрийг хүүхдийн хавдрын талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, даван туулагчид, асран хамгаалагчдын бие махбод, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, зөв зан үйлийг дэмжих, төлөвшүүлэх зорилгоор 2002 оноос дэлхий дахинд тэмдэглэж эхэлжээ.
2025-02-17
Эпилепси өвчний талаар иргэдэд мэдээлэл өгөв
Олон улсын эпилепсийн өдөр өчигдөр тохиов. Эпилепситэй тэмцэх олон улсын нийгэмлэг болон Эпилепсийн олон улсын товчоо хамтран энэ өдрийг анх 2015 оны хоёрдугаар сарын 10-нд дэлхий нийтээр тэмдэглэхээр зарлажээ.
2025-02-11