Сүрьеэ өвчинтэй хүний хавьтлын хяналтыг сайжруулах эрүүл мэндийн үзлэг зохион байгуулж байна
Дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдөр Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газар болон төслийн санхүүжүүлэгч KOICA /Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага/ хамтран сүрьеэ өвчинтэй хүний хавьтлын хяналтыг сайжруулах эрүүл мэндийн үзлэг зохион байгуулж байна. Энэ удаагийн үзлэгээр Сонгинохайрхан дүүргийн 24 болон 41 дүгээр хорооны 200 гаруй иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна.
Уржигдар 13 цаг 55 мин
Э.Мичид: Хүүхдийн шүдний өвчлөл амархан хүндэрч, холбоосны үрэвсэл үүсдэг
Нэгэнт сахар хэрэглээд сурсан хүүхэд чихэр идэхгүй байна гэж байхгүй. Чихэр өгөхгүй байх тусам нууцаар хэрэглэх тохиолдол элбэг. Тэгэхээр эцэг, эхчүүд хүүхдээ чихэрлэг болон сахрын төрлийн зүйл идсэний дараа шүдээ сайн угаах дадлыг сайн суулгаж өгөх нь чухал. Өөрөөр хэлбэл, хоногт шүдээ 3 удаа 3 минутын хугацаатай угааж хэвшихийг зөвлөж байна" гэлээ.
2025-03-20
Улаанбурхан өвчний 59 шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ
Өнөөдрийн байдлаар нийт улаанбурханы лабораториор батлагдсан 59 тохиолдол бүртгэгдээд байна. Мөн сэжигтэй 35 тохиолдол хяналтад байна. Шинэ батлагдсан болон сэжигтэй тохиолдол хүүхдийн байгууллагуудад бүртгэгдэж байгаа тул хүүхдийн байгууллагын удирдлага болон багш, эмч нар ирцийн болон шинж тэмдгийн тандалтад онцгой анхаарч улаанбурхан өвчнийг эрт илрүүлэх шаардлагатай байна хэмээн ХӨСҮТ-ээс мэдээллээ.
2025-03-19
Улаанбурхнаар өвчилсөн хүүхдийн тоо 55 болж нэмэгджээ
Улаанбурхнаар өвчилсөн хүүхдийн тоо өчигдрийн байдлаар 55 болж нэмэгдэв. Нийслэлээс гадна Дундговь, Өмнөговь аймагт уг өвчин тархаад буй юм. Түүнчлэн Булган, Дорноговь, Төв аймагт сэжигтэй тохиолдлууд бүртгэгдээд байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийнхөн мэдээлэв.
2025-03-19
Менингококкоор дахин нэг хүүхэд өвчилжээ
Менингококкт халдварын дахин нэг тохиолдлыг лабораторийн шинжилгээгээр уржигдар баталгаажууллаа. Энэ нь 2025 оны хоёр дахь тохиолдол болж буй аж. Уг тохиолдол нь Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн гэнэ.
2025-03-12
Улаанбурхан өвчний ес, 10 дахь тохиолдол бүртгэгдэв
Улаанбурхан өвчний ес, 10 дахь тохиолдол бүртгэгдсэн талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өчигдөр мэдээлэв. Уг өвчин дэгдсэн Вьетнам улсад аялсан нэг хүүхэд халдвар авсныг өнгөрсөн хоёрдугаар сард баталсан нь энэ оны анхны тохиолдол болсон билээ. Түүнээс хойш гадаадад аялаад ирсэн дөрвөн хүүхэд улаанбурхнаар өвчилсөн.
2025-03-11
Улаанбурхан өвчний найм дахь тохиолдол бүртгэгдэв
Улаанбурхан дэгдэлт хэлбэрээр гарч буй Вьетнам улсад аялсан иргэдээс тав нь халдвар авч, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Өвчилсөн иргэд өнгөрсөн сарын 8-ны Хо Ши Мин-Улаанбаатар, 18-ны Фукуок-Улаанбаатар чиглэлийн нислэгээр эх орондоо ирсэн юм. Тэгвэл уг нислэгтэй холбоогүй, гурван шинэ тохиолдол дотоодод бүртгэгдсэнийг ХӨСҮТ-өөс мэдээллээ.
2025-03-07
Эмнэлгийн үр ашиггүй тусламж, үйлчилгээг бууруулна
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-ийн тогтоолын шинэчлэл, ЭМДС-гийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-аас өчигдөр мэдээлэл өгөв.
2025-02-21
Төрөлтийн тоо жилээс жилд буурч байна
Улсын хэмжээнд өнгөрсөн онд 57.3 мянган эх амаржсан нь өмнөх оныхоос 6.6 мянга буюу 10.3 хувиар буурсан байна. Амаржсан эхчүүдийн 154 нь гэртээ төржээ. Мөн энэ онд 57.8 мянган хүүхэд төрсөн бөгөөд энэ нь өмнөх оныхоос 6.6 мянга буюу 10.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Манай улсад төрөлтийн тоо жилээс жилд буурч байна.
2025-02-20
Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэв
Улаанбурхан өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрсэн нэг хүнийг тусгаарлан, оношилгоо, эмчилгээнд хамруулж, тандалт судалгаа хийж буйгаа Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийнхөн өчигдөр мэдээлэв.
2025-02-19