Үндэснийн номын сангийн шинэ барилгад бие даан суралцах, багаар ажиллах боломжтой хэсэг олон бий. Эдгээрийг ашиглахад үнэ төлбөргүй юм байна. Өөрөөр хэлбэл, та уншигчаар бүртгүүлээгүй байсан ч энэ хэсгийг ашиглаж болно гэсэн үг. Түүнчлэн дуу тусгаарлагчтай хэсгүүдтэй. Мөн энэ танхимуудад интернэт холболтыг бүрэн шийдсэн бөгөөд компьютер ч хангалттай бий. Гэхдээ их, дээд сургуулийн шалгалтын үеэр эл танхим нь нэлээд ачаалалтай ажилладаг гэнэ. Тус номын сангаар үйлчлүүлэх нэг жилийн бүртгэлийн эрхийн үнэ 10 000 төгрөг. Харин гадуур ийм үйлчилгээг нэг цагийн 2500-5000 төгрөгөөр авах боломжтой. Мөн тус номын санд гэр бүлийн уншлагын танхим бий. Тэнд хүүхэд саатуулах үйлчилгээ ч байх аж.
А.Үүл