Хүүхэд хамгааллын тухай хуулийг сурталчлах нөлөөллийн ажлыг аймагт зохион байгуулж, төрийн албан хаагчид болон иргэд, олон нийтэд нэгдсэн ойлголт, мэдээлэл өгч, хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газартай хамтран зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулснаар орон нутагт Хүүхэд хамгааллын тухай хууль, хамт баталсан бусад хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажил хангагдаж, талуудын оролцоо, хамтын ажиллагаа сайжирч, хуулийн хэрэгжилтэд эерэг өөрчлөлт үзүүлж, төрийн албан хаагчид болон иргэд олон нийтийн шинээр батлагдсан хууль тогтоомжийн талаарх мэдлэг, ойлголт сайжрах юм.
Та бүхэн хуулийн шинэчилсэн найрууллагатай ЭНД дарж танилцаарай.