Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ертөнц

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчид хилийн хориг тавихаар төлөвлөжээ

БНСУ-ын Авлигатай тэмцэх газар ерөнхийлөгч Юн Сок Ёолд хийлийн хориг тавихаар төлөвлөж байгаа тухай Ёнхап агентлаг мэдээлэв.
2024-12-09

Ерөнхий сайдыг огцруулсан хямрал Ерөнхийлөгчийг ч чирч мэднэ

Францын улс төр оволзож байна. Суудалдаа гурван сар ч болоогүй Ерөнхий сайд Мишель Барньед Үндэсний хурлын депутатууд нь итгэл үзүүлээгүй тул огцорлоо. Энэ хямрал юунаас үүсэв, Франц улс түүнээс яаж гарахаар төлөвлөж байна вэ?
2024-12-09

Башар Асадыг эх орноосоо зугтахад ОХУ тусалж, гэр бүлийнх нь хамт оргонол олгожээ

Сирийн ерөнхийлөгч асан Башар аль-Асад гэр бүлийн  хамт Москвад ирсэн тухай ТАСС агентлагт мэдээлэв.
2024-12-09

Дэлхийн шилдэг хотуудын жагсаалтыг Лондон тэргүүлэв

Хот төлөвлөлт, аялал жуулчлалын хөгжлийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Res-onance”, зах зээлийн судалгааны “Ipsos” компани хамтран 2025 оны дэлхийн шилдэг хотуудыг эрэмбэлжээ.
2024-12-09

Калифорни мужид онц байдал зарлажээ

АНУ-ын  Калифорни мужид 7.0 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас  онц байдал зарлаж байгаагаа тус мужийн амбан захирагч Гэвин Ньюсом мэдэгджээ.  
2024-12-06

Үнэнч цэрэг

Он дөнгөж гаргаад ажилдаа орох Дональд Трамп Украин, Оросын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгчөөрөө тэтгэвэрт гарсан генерал Кит Келлогийг томилов.
2024-12-06

Гэргийн авсан бэлэг, нөхрийн гаргасан шийдвэр хоорондоо холбоотой юу

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун мэдээж энэ бүх үйл явдлыг анхааралтай харж байгаа. Харин ямар нэг хандлага илэрхийлээгүй аж. Ойрын үед Өмнөд рүүгээ довтлох дохио тэмдэг алга. Хэрэв Юн Сок Ёлыг “аваад хаячихвал” тэд баярлана. Одоогийн сөрөг хүчний удирдагч Өмнөдийн төр, засгийн эрхэнд гарахыг Умард ихэд хүсэж буйд эргэлзэх юун.
2024-12-05

Гурван жилийн дараа манай гарагт “аймшигт эрин” эхэлж болзошгүйг эрдэмтэд анхааруулав

Хойд туйлын Арктикийн цас мөс үгүй болж, манай гаригийн оршин суугчдын хувьд "аймшигт эрин" эхэлж  магадгүй болоод байгаа тухай  “Daily Mail” сонин Готенбургийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаанд үндэслэн мэдээлэв.
2024-12-04

Өмнөд Солонгост зарласан цэргийн онц дэглэм юу болж дуусав

Арванхоёрдугаар сарын 3-ны шөнө Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч тус улсад цэргийн онц байдал зарласан ч хэдэн цагийн дараа уг тушаалаа цуцална гэж амлажээ.
2024-12-04

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёль цэргийн онц байдал зарлалаа

БНСУ-ын Ерөнхийлөгч цэргийн онц байдал зарлалаа
2024-12-03

Орос-Хятад хоёр улсыг холбосон зүүн чиглэлийн байгалийн хийн хоолой бүрэн ашиглалтад орлоо

ОХУ, БНХАУ-ыг холбосон хийн хоолойн сүүлчийн хэсэг Хятадын  дорно зүгт ашиглалтад орлоо. Энэ тухай Синьхуа мэдээлэв.
2024-12-03

Биеэ үнэлэгчдийн жирэмсний амралт, тэтгэвэр тэтгэмжийг баталгаажуулсан дэлхийн анхны хууль Бельгид хэрэгжиж эхэлжээ.

Бельги улсад биеэ үнэлэгчдийг өвчний чөлөө,  жирэмсний амралт, тэтгэвэр тэтгэмжийг бусад хөдөлмөр эрхлэгчдийн адилаар баталгаажуулсан дэлхийн анхны хууль хэрэгжиж эхлэв. Биеэ үнэлэгчдийг хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхийг энэ оны тавдугаар сард баталсан. Энэ тухай The Guardian мэдээлэв.
2024-12-02

Ж.Байден шүүхээс ял аваад байсан хүү Хантертаа өршөөл үзүүлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хүү Хантер Байдендаа өршөөл үзүүлэх тухай тогтоолд гарын үсэг зуржээ. Үүнийгээ шүүхийн  яллах ажиллагааг шударга бус, өрөөсгөл гэж үзсэний улмаас ийм шийдвэр гаргасан гэж тэрбээр мэдэгдэв.
2024-12-02

Трамптай таарахгүй хүн

Зүүний сөрөг хүчнээс нэрийг нь дэвшүүлсэн Яманду Орси сонгуулийн хоёрдугаар шатанд сонгогчдын 52.1 хувийн санал авч Уругвай улсын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. “Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч” гэгдэж байсан тус улсын Төрийн тэргүүн асан Хосе Мухака түүний ялалтыг хүлээн зөвшөөрөв. Орсигийн нэрийг “Өргөн фронт” гэдэг нам дэвшүүлсэн аж. Түүнтэй өрсөлдсөн эрх баригч Үндэсний намын төлөөлөл Альваро Дельгадо 47.9 хувийн санал авчээ.
2024-11-29

Багшгийгаа худал гүтгэж толгойг нь тастуулахад хүргэсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ

Парисын дунд сургуулийн сурагч дөрвөн жилийн өмнө  багшийнхаа  амийг хөнөөхөд хүргэсэн үг нь худал байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
2024-11-29

Израиль, Хезболла хоёр бие биенээ гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн хэмээн буруутгав.

Израилийн зэвсэгт хүчин гал зогсоох гэрээг хэд хэдэн удаа зөрчсөн гэж Ливаны армийн хэвлэлийн алба мэдэгдэв. Өмнө нь Израилийн Батлан ​​хамгаалах хүчний хэвлэлийн алба ны мэдээлснээр Ливаны өмнөд хэсэгт байрлах "Хезболла" байгууллагын пуужингийн агуулахаас "террорист идэвхжилт" байгааг Израилийн цэргүүд  илрүүлж, үүний дараа тус байгууламжид агаарын цохилт өгчээ.
2024-11-29

Трампын  засаг захиргаанд албан тушаалд нэр дэвшигчид заналхийлэлд өртжээ

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын засаг захиргаанд  сайдад нэр дэвшсэн хэд хэдэн хүн заналхийлэлд өртжээ. Энэ тухай Трампын сонгуулийн сурталчилгааны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Ливитт мэдэгдэв.
2024-11-28

“Их-20”-ийн санал багагүй зөрөлджээ

Энэ сарын дундуур Бразилын Рио-де-Жанейро хотноо “Их-20”-ийн ээлжит уулзалт 19 дэх удаагаа болсон билээ. Уг дээд хэмжээний уулзалт тус хотод байх орчин цагийн урлагийн музейд болжээ. Урд жил нь Энэтхэгт болсон уулзалтаар Москва, Бээжингийн байр сууриас шалтгаалж Украин руу Орос довтолсон талаар ярилцаагүй өнгөрсөн юм.
2024-11-28