Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 9.6 жил байгаа нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар батлагдсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)”-г үндэсний хэмжээнд танилцуулах ажлыг Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо хамтран зохион байгуулж байна. Энэ хүрээнд хэрэгжилтийг хангахад хувь нэмрээ оруулан ажиллах Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа байгууллагуудын албан хаагчдад төлөвлөгөөг танилцууллаа.
2024-10-19
Гал түймрээс гурван хүүхэд аварлаа
Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, Баянмонгол хороололд гал гарч байна гэсэн дуудлага Онцгой байдлын байгууллагад урд шөнө буюу 2024.10.19-ний шөнө 01:05 цагт ирсэн байна.
2024-10-19
Бид өвөл хавартаа бэлэн үү
"Амгалан дэлхий түншлэл” ТББ-ын дэргэдэх Монголын тогтвортой хөгжлийн сэтгүүлчдийн клуб, ЮНЕСКО-той хамтран “Өвөл, хаварт бэлэн үү” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт НҮБ, ЮНЕСКО, ОБЕГ, ХХААХҮЯ, Боловсролын байгууллагын төлөөлөл, Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчид оролцсон.
2024-10-18
Шинжлэх ухааны бүтээлийн наадам зохион байгуулна
Макс Планкийн нэрэмжит шинжлэх ухааны бүтээлийн “Science fair” наадмыг Боловсролын ерөнхий газар, “Гэртээ туршъя” төрийн бус байгууллагынхан хамтран маргааш гурав дахь удаагаа зохион байгуулна. Ерөнхий боловсролын сургуулийн 5-12 дугаар ангийн сурагчид уг наадамд оролцож, хими, физик, биологи, газар зүйн хичээлээр үзсэн мэдлэгээ ашиглан туршилт явуулах нь.
2024-10-18
Ноос, ноолуур, арьс, ширэн бүтээгдэхүүнүүдийг хямдралтайгаар худалдаж байна
Дизайнерууд болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн ноос, ноолуур, арьс, ширэн бүтээгдэхүүнүүдийн үзэсгэлэн худалдааг “Мишээл экспо” төвд өчигдөр нээв. Энэ сарын 21 хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэнд дизайнерууд өөрсдийн ур ухаан, инновац шингэсэн, загварын чиг хандлагыг тодорхойлохуйц бүтээгдэхүүнүүдээ шилж, дэлгэжээ.
2024-10-18
“Галлахдаа анхааръя” аян эхлүүллээ
Хүйтний улирал эхэлж буйтай холбоотойгоор гэр хорооллын айл өрхийн гэр, байшин, хашаа, орон сууцын хорооллын хогийн суваг, цэг шатсан гэх дуудлага нэмэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор “Галлахдаа анхааръя” нөлөөллийн аяныг хэрэгжүүлж эхэлснээ нийслэлийн Онцгой байдлын газраас өчигдөр мэдээлэв.
2024-10-18
Нийт нутгийн 47 хувь нь бэлчээрийн нөөц сайтай
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийнхэн 2024-2025 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн нутгаар тооцоолон гаргажээ. Газрын гарц, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, ашиглах хугацаа зэрэг мэдээлэлд үндэслэн уг тооцооллыг хийсэн аж.
2024-10-18
Гэрийнхээ “эмийн сан”-г цэгцлээрэй
Айл бүрд “эмийн сан”, түүнд нь ашиглахгүй, хугацаа нь дуусчихсан эм олон байдаг. Эм өдөр бүрийн хэрэглээ биш тул иргэд үүнийг төдийлөн анзаардаггүй аж. Гэвч эмийн хайрцгаа цэгцэлж, цэвэрлээгүйгээс, хүүхдийн гар хүрэх газраас хол байршуулаагүйгээс бага насныхан янз бүрийн эм, бэлдмэл идэж, хордох тохиолдол гарсаар байгаа аж. Тиймээс өрхийн эмч нар “Антибиотикийг зохистой хэрэглэх долоо хоног”-ийн аяны хүрээнд гэрийн эмийн хайрцгийг цэгцэлж, цэвэрлэх зөвлөмжийг иргэдэд өгснийг хүргэе.
2024-10-18
“Монголын төмөр зам” ХК-ийн газрын дарга Д.Банзрагчийг хоёр жил хорихоор болов
Төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК-ийн Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан Д.Банзрагчид холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 14-нд хэлэлцэн шийдвэрлэлээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4-1 дэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж дээрх шүүхэд шилжүүлснээс хойш багагүй хугацаа өнгөрсний дараа ийнхүү шийдвэрлэж байна.
2024-10-18
Ихэнх нутгаар цас орж, шуурна
18-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2024-10-18
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчийг хоёр ч компаниас хахууль авсан гэж буруутгав
Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр 2020 оны арванхоёрдугаар сарын 16-нд нээсэн Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн барилга барих ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах СБДХААА/202001005 дугаартай тендерт оролцон шалгарсан аж ахуйн нэгжийн удирдлагаас энэ сарын 16-ны үдэш 55 сая төгрөгийн хахууль авч байжээ. Уг тендерт С.Гантөмөр, Б.Боролзойхүү хэмээх эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захиралтай “Ванхүү” ХХК шалгарсан юм билээ.
2024-10-18