“Өнөр бүл”-ийн гурван хүүхэд Германд сурна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар “Хотод нэн шаардлагатай мэргэжилтнүүдийг ХБНГУ-д бэлтгэнэ. Эхний ээлжид хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүд болон дэмжлэг шаардлагатай 100 хүүхдийг сургалтад хамруулна.” гэдгийг онцолсон.
2024-05-08
НМХГ-ын хэлтсийн дарга асан Ж.Ганзоригийг цагаатгасныг хүчингүй болголоо
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Ганзоригт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалан, энэ оны гуравдугаар сарын 1-нд хэлэлцээд цагаатгасан юм. Ж.Ганзоригийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, аж ахуйн нэгжүүдийн удирдлагыг хясан боогдуулах замаар өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ өмсөх хувцсыг дарамталж авхуулдаг байсан гэх хэрэгт буруутгаж шалгаж эхэлсэн
2024-05-08
Нийслэлчүүдийг өмхий үнэрт автуулсан компанийн захирлыг шүүхэд шилжүүллээ
Нийслэлд өнгөрсөн аравдугаар сарын дундуур өмхий үнэр тархаж, Зүүн дөрвөн зам, 13 дугаар хороолол, “Дүнжингарав” худалдааны төв орчимд илүүтэй үнэртэн, олон нийтийг бухимдуулж байсныг зарим уншигч санаж буй. Үүний дараа Налайх дүүрэгт байрлах төмрийн үйлдвэрт хийн түлш алдагдаж, дэлбэрсэнтэй холбоотой байж магадгүй гэсэн мэдээлэл гарсан ч ОБЕГ-ынхан үгүйсгэж байв.
2024-05-08
Нийт хорогдсон 7.1 сая малын сэг зэмийн 77.5 хувийг булшилж устгажээ
Улсын хэмжээнд нийт хорогдсон малын сэг зэмийн 77.5 хувийг булшилж устгасан байна. Тодруулбал 1,768 цэгт сэг зэм устгал хийгдэхээс 1,610 устгалын цэгт устгал хийжээ. Ингэснээр нийт хорогдсон 7.1 сая малын сэг зэмийн 5.5 сая буюу 77.5 хувийг булшилж устгаад байгааг мэдээллээ.
2024-05-08
Өнөөдөр 18 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.
2024-05-08
Богд уулын арын авто замыг хааж хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ХААИС-ийн уулзвараас зүүн тийш "Буган халиун" рестораны уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ. Энэ хүрээнд нэгдүгээр хэсэг буюу ХААИС-ын уулзвараас Зайсан толгойн зүүн хэсгийн авто зам хүртэлх замыг тавдугаар сарын 9-ний өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 12-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замыг засварлаж, шинэчлэх юм.
2024-05-07
Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 4 дүгээр сарын 29-өөс 05 дугаар сарын 05-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 193 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 32 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 145 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
2024-05-07
Х.Магсаржавын гудамжны замыг хааж засвар хийнэ
Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “ТБД андууд” төвийн уулзвараас Улаанбаатар төмөр замын төв буудал хүртэлх авто замыг тавдугаар сарын 10-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 13-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, засварлаж, шинэчилнэ.
2024-05-07
Эрт илрүүлгийн давтан үзлэг эхлээгүй байна
Засгийн газраас 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийт хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах шийдвэр гаргасан билээ. Үүний дагуу 2022 онд эрт илрүүлгийн үзлэгтээ орсон иргэдэд энэ сарын 1-нээс давтан орох эрх нээгдсэн гэж буй. Гэвч давтан үзлэг бүх газар эхэлсэн гэж үзэж болохгүй нь
2024-05-07