Хиймэл оюун ухаанд суурилсан рентген оношилгоогоор сүрьеэ өвчнийг илрүүлж байна
Зөөврийн дижитал рентген аппаратад суурилсан хиймэл оюун ухааны тусламжтайгаар 10 төрлийн уушгины өвчлөл болох ателектаз буюу уушги шалчийх, уушгины шохойжилт, уушгины нэвчдэст үрэвсэл, уушгины соривжилт, уушгины голтын өөрчлөлт, гялтангийн үрэвсэл, гялтанд хий хурах, зангилаа болон зүрх томрох, ходоод гэдэсний цооролтоос үүдэлтэй хэвлийн хөндийд агаар, хий үүсэх зэрэг эмгэг өөрчлөлтийг богино хугацаанд оношилж, баталгаажуулж байна.
2023-11-08
Зорилтот бүлгийнхний олонх нь томуугийн вакцин хийлгэжээ
Одоогоор зорилтот бүлгийнхний 80 хувь нь вакцин хийлгээд байна” гэв. Түүнчлэн эцэг, эхчүүд хүүхдүүдээ өвдсөн тохиолдолд дураараа эм, тариа хэрэглүүлдэг нь буруу гэдгийг мэргэжлийн байгууллагынхан анхаарууллаа. Тиймээс зайлшгүй мэргэжлийн эмчид хандан, зөвлөгөө авах хэрэгтэй гэв. Мөн хүүхэд огцом өндөр халуурвал яаралтай түргэн тусламж дуудахыг зөвлөлөө. Ташрамд дурдахад, томуу, томуу төст өвчний тархалтыг идэвхжлийн, алаг цоог, дэгдэлтийн үе гэж ангилдаг байна. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албанаас мэдээлснээр томуу, томуу төст өвчин одоогоор идэвхжлийн буюу тархаж эхлэх үе шатандаа байгаа аж.
2023-11-08
Хөдөлгөөн болон хөдөлмөр засалч нарт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэв
ХБХХТ-ийн хүүхдийн хөдөлгөөн засал, хөдөлмөр заслын мэргэжилтнүүдэд зориулсан 2 дугаар хэсгийн сертификатын сургалтыг аравдугаар сарын 30-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн хооронд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн хөдөлгөөн засалч болон хөдөлмөр засалч нарыг хамруулан зохион байгууллаа.
2023-11-06
Хөдөлмөрийн чадвар алдсанд тооцох өвчний жагсаалтын хамтарсан тушаалын төслийг хэлэлцүүлэв
Даатгуулагч, хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадлах, хөдөлмөр зохицуулалт хийхэд баримтлах өвчний жагсаалтын хамтарсан тушаалын төслийг боловсруулах ажлын хэсгийн ээлжит хурал болов. Улсын Их Хурлын чуулганы 2023 оны долдугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга), Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг эцэслэн баталсан.
2023-11-06
Үр хөндөлт хийлгэж буй эмэгтэйчүүдийн 64 хувь нь 20-34 насныхан байна
Улсын хэмжээнд оюутан залууст эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйлийг төлөвшүүлэн, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор “Эерэг хандлага-Эрүүл оюутан” уриатай оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяныг 11 дэх жилдээ зохион байгуулж байна.
2023-11-05
Эмч, сувилагч, ажилтнууд урьд өмнө байгаагүй хөдөлмөрийн шинэлэг орчинд ажиллана
2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, төслийн Удирдах зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагааны “Монгол-Япон эмнэлгийн менежмент, эмнэлгийн мэргэжилтний сургалтын үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл” (цаашид “Монгол-Япон эмнэлгийн төсөл” гэх)-ийн ахлагч, мэргэжилтэн нарыг хүлээн авч уулзлаа.
2023-11-03
БНХАУ, БНСУ-д 200 сувилагч, эх баригчийг сургаж байна
Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн санаачлагаар БНХАУ, БНСУ-д 200 сувилагч, эх баригчийг сургах ажлыг ЭМЯ, ЭМХТ-өөс зохион байгуулж байна. Энэ хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Олон улсын Монгол эмнэлгийн хороотой хамтран хэрэгжүүлж буй “Хятад-Монголын сувилагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт”-ын хоёрдугаар ээлжийн 34 сувилагч сургалтаа амжилттай дүүргээд ирсэн.
2023-11-02
Ходоодны хавдрын эмчилгээнд дурангийн мэс заслын шинэ арга нэвтрүүлжээ
Үүний үр дүнд өнгөрсөн сард анхны мэс заслаа амжилттай хийсэн бөгөөд өвчтөний биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарсан гэнэ. Энэ нь нээлттэй мэс засал хийснээс илүү үр дүнтэй, өвчтөнд хүндрэл багатай, ил шарх үлдээхгүй, зовуурь багатай эмчилгээ гэдгээрээ онцлогтой аж. УНТЭ-ийнхэн цаашид эл аргаараа бүдүүн гэдэсний салстын доорх хавдартай хүмүүст ч мэс засал хийхээр төлөвлөсөн байна. Ташрамд дурдахад, дурангийн тусламжтайгаар хийдэг уг мэс заслыг дэлхий дахинд анх 2008 онд нэвтрүүлжээ.
2023-11-01
Эрүүл мэндийн төрөлжсөн 10 төв байгуулах санал боловсруулж байна
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган “Хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тоонд тулгуурлан таван чиглэлийн тусламж, үйлчилгээг төвлөрүүлэн үзүүлэх эрүүл мэндийн 10 төв байгуулах санал боловсруулж байна. Тухайлбал, гэмтэл, сэргээн засах чиглэлээр төрөлжсөн төв эмнэлгийг Сонгинохайрхан, Баянзүрх, Налайх дүүрэгт байгуулахаар төлөвлөж байгаа. Харвалт, шигдээсний төвийг Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэйд, хөнгөвчлөхийг нь Хан-Уул, Сүхбаатарт, хордлого, яаралтай тусламжийнхыг Баянголд байгуулах төлөвлөгөөтэй. Түүнчлэн гемодиализын төвийг Хан-Уул дүүрэгт байгуулах санал боловсруулсан. Үүний хүрээнд зарим дүүрэгт ажлуудаа хэрэгжүүлж эхэлсэн” хэмээлээ.
2023-10-31