Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Онон гол түүхэн дээд хэмжээнд хүрч үерлэжээ

Хэнтийн нуруунаас эх аван урсдаг Онон голын усны түвшин эрс нэмэгдэж, 34 жилийн түүхэн дээд хэмжээнд хүрч үерлээд буйг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас мэдээллээ. Хэнтий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан тооцооллоор тус голын усны түвшин уржигдар Биндэр сум орчимд 304 см-т хүрчээ. Энэ нь түүхэн дээд хэмжээнд тооцогдож байсан 1990 оны үзүүлэлтээс дөрвөн см-ээр дээшилсэн дүн гэнэ. Өчигдрийн байдлаар Онон голын усны түвшин өмнөх өдрийнхөөсөө 10 см-ээр буурсан ч үерийн түвшнийг 14-22 см-ээр даваад байв.
2024-08-02

Өнөөдөр 19 градус дулаан байна

08-р сарын 02-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо үргэлжлэн орох тул мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024-08-02

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Өнөө шөнө буюу наймдугаар сарын 1-2-нд шилжих шөнө Булган, Орхон, Дархан, Төв аймгийн нутаг, Сэлэнгийн баруун, Архангайн зүүн, Өвөрхангайн хойд хэсгээр, 2-ны өдөр Сэлэнгэ, Төв, Хэнтийн нутгаар их бороо орно.
2024-08-01

Инновац, бүтээмжийн хэлтэс байгуулав

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагийн санаачилгаар тус салбарын яамны бүтцийг өөрчилж, Инновац, бүтээмжийн хэлтэс байгуулжээ. Энэ нь байгаль орчин, уур амьсгалын салбарт тулгамдсан асуудлыг шийдэх шинэ санаачилга, инновацыг бий болгох, хөгжүүлэх зорилготой юм байна. Үүний хүрээнд тодорхой нэг асуудлаар холбогдох аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, судлаач, мэргэжилтнүүдийг хамруулсан хэлэлцүүлэг, хурлыг яамны хэмжээнд долоо хоног тутамд зохион байгуулахаар болжээ
2024-08-01

Элчин сайд Себастиен Сүрүнийг хүлээн авч уулзав

Өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиен Сүрүнийг Монгол Улсад ажиллах бүрэн эрхийн хугацаа дуусч, нутаг буцахтай холбогдуулан хүлээн авч уулзав.
2024-08-01

Аянга буусны улмаас 61 мал хорогдов

Өнгөрсөн хоногт Онцгой байдлын байгууллагад Увс, Ховд, Завхан аймагт аянга буусан нийт 5 тохиолдол бүртгэгдэв.
2024-07-31

2025 онд хог хаягдлын 30 хувийг дахин боловсруулна

Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлийн яамны БҮТЭЭМЖИЙН ЦАГ-ийн эхний хэлэлцүүлэг "ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ НЬ" сэдвээр салбарын өнөөгийн байдал авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээлэл солилцох хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Хэлэлцүүлэгт БОУАӨ-ийн Сайд С.Одонтуяа, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, холбогдох албаны хүмүүс болон хорь гаран мэргэжлийн байгууллагууд оролцлоо. 
2024-07-31

Цаг уурчид БНСУ-д сургалтад хамрагдаж байна

Монгол, БНСУ-ын цаг уурын байгууллагууд хамтран “Монгол Улсад цаг уурын ажиглалтын мэдээ, мэдээллийн нэгдсэн системийг суурилуулах төсөл” хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд манай улсын Цаг уур, орчны шинжилгээний газар, тус орны Цаг уурын алба хамтран “Цаг уурын ажиглалтын мэдээ, мэдээллийг ашиглах чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг Өмнөд Солонгост зохион байгуулж байна. Сургалтад Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Цаг уур, орчны шинжилгээний газар болон Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн найман мэргэжилтэн хамрагдаж буй аж
2024-07-31

Сибирь шинэсний дугтуйт эрвээхэй Хан Хөхийн нуруунд бүртгэгджээ

Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг дахь Хан Хөхийн нуруунд Сибирь шинэсний дугтуйт (Coleophora Sibirica flav) болон эгэл бийрэн сүүлт (Lepidoptera erebidae) хэмээх хөнөөлт шавж голомтлон тархсаныг ойн мэргэжилтнүүд тогтоожээ. Эдгээр нь бусад шавжтай харьцуулахад манай оронд ховор тархалттайд тооцогддог байна. Ялангуяа Сибирь шинэсний дугтуйт эрвээхэй Монголд одоогоор зөвхөн Хан Хөхийн нуруунд бүртгэгдээд байгаа гэнэ. Энэ төрлийн шавж хэт олширсноор бусад бүс нутагт тархах эрсдэлтэй тул Өндөрхангай сум дахь ойн ангийн мэргэжилтнүүд Хан Хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны алба хаагчид, “Сайхан ойн төлөө” ХХК-ийнхантай хамтран устгал зохион байгуулж эхэлжээ. 
2024-07-31

Өнөөдөр 26 градус халуун байна

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.      
2024-07-31

Наймдугаар сард хэт халах ч бороо хур элбэг байна

ЦУОШГ-аас наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргалаа. Ирэх наймдугаар сард төв, зүүн, говийн аймгуудын нутгаар хур тунадас дундажаас ахиу орно.
2024-07-30

Сурагчид Сайр уулын мөнх цас, мөсөн голыг судалж байна

Баян-Өлгий аймгийн эко клубийн сурагчид Сайр ууланд гурав дахь жилдээ судалгаа шинжилгээ эхлүүлээд буй талаар Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас мэдээлэв. Ирвэс, янгир, аргаль зэрэг зэрлэг амьтан, олон төрлийн ховор, нэн ховор ургамалтай, уур амьсгалын өөрчлөлтийн илтгэгч мөнх цас, мөсөн голуудтай Сайр уулын экосистемийн өөрчлөлтийг судлах зорилгоор дээрх олон улсын байгууллага 2022 оноос “Сайр уул, шувууны нүдээр” хөтөлбөрийг санаачилж байжээ
2024-07-30

Япон Улстай хамтран Орхоны хөндийг хамгаалах нь

Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгүүлсний 20 жилийн ой энэ онд тохиож буй. Үүний хүрээнд “Дэлхийн өв-түүх, соёлын дурсгалт газрын хадгалалт, хамгаалалт” сэдэвт Монгол, Японы хамтарсан соёлын өвийн симпозиумыг зохион байгуулж байна. 
2024-07-30

Хүмүүнлэгийн хэрэгцээ нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах шаардлага үүсжээ

Өнөөдөр дэлхий дахинд болон манай бүс нутагт урьд өмнөхөөс илүү хүмүүнлэгийн хэрэгцээ үүсч, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, байгалийн гамшиг, аюулт үзэгдэлд бэлэн байх, урьдчилан тооцоолж, эрт хариу арга хэмжээ авах чадавхиа улам бэхжүүлэх нь бидний тулгамдсан асуудал болж байна.
2024-07-30

Олон улсын байгууллагууд Төв Азийн шувуудын нүүдлийн замыг хамгаалахад хамтарна

Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрынхан манай улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв (WSCC)-тэй хамтран “Төв Азийн нүүдлийн шувуудыг хууль бусаар барих, агнах, наймаалах болон дэд бүтцийн хөгжилтэй холбоотой асуудлууд” сэдэвт олон улсын хурал зохион байгуулжээ. Нүүдлийн шувуудыг хамгаалахад тулгамдаж буй хамгийн том сорилт бэрхшээл нь хууль бус ан агнуур, наймаа гэнэ. Хэдийгээр улс орнууд байгаль орчныг хамгаалах чиглэлээр идэвх санаачилгатай ажиллаж, хууль эрх зүйн орчныг сайжруулж байгаа ч энэ төрлийн бэрхшээлийн улмаас нүүдлийн шувуудын тоо толгой цөөрөх, амьдрах орчин нь хумигдах, экосистемийн тэнцвэрт байдал алдагдах байдал газар авчээ
2024-07-30

Голууд үерийн аюултай түвшинг давсан хэвээр байна

Ус, цаг уурын ажиглалт, хэмжилтийн мэдээгээр 7-р сарын 30-ны өдрийн 08:00 цагийн байдлаар Туул, Хэрлэн, Хурх, Балж голын усны түвшин өмнөх хоногоос 10-40 см-ээр буурсан, Онон голын усны түвшин өмнөх хоногоос 50 см-ээр нэмэгдсэн байна.
2024-07-30

Наймдугаар сарын эхний үед дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орно

2024 оны 07 дугаар сарын 30-наас наймдугаар сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг танилцуулж байна. 
2024-07-30

Уур амьсгалын өөрчлөлтийн ирээдүйн төсөөлөл

Уур амьсгалын өөрчлөлт нь эрдэмтдийн дунд өрнөдөг гол маргааны нэг. Маш цөөхөн эрдэмтэд хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэсэн ойлголтыг үгүйсгэдэг байна.
2024-07-30