“Сайн засаглал хэвлэлийн эрх чөлөөг боомилдоггүй”
Дэлхийд 135 улс мэдээлэл олж авах эрхийг баталгаажуулсан бие даасан хуультай. Харин манай улсад үйлчилж байсан Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийг 2022 оны тавдугаар сарын 1-нээс хүчингүй болгож, 2021 оны арванхоёрдугаар сарын 17-нд баталсан Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг мөрдөж эхэлсэн. Гэсэн ч иргэдийн мэдээлэл авах эрх бүрэн хангагдахгүй хэвээрээ байна. Түүнчлэн “Хил хязгааргүй сурвалжлагчид” олон улсын байгууллагаас гаргасан 2023 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс 88 дугаар байрт жагслаа. Энэ нь өмнөх оноос хоёр байр урагшилсан үзүүлэлт. Гэсэн хэдий ч нөхцөл байдал сайжраагүй, хэвлэлийн эрх чөлөөгөөр манай улс “мэдэгдэхүйц асуудалтай” орны тоонд багтсаар байна. Тиймээс хэвлэлийн эрх чөлөөгөөр “хангалттай сайн” гэсэн ангилалд багтахын тулд үүнийг өргөн хүрээнд, бодитой хамгаалах зайлшгүй шаардлагатайг зохион байгуулагчид хэлэв.
2023-05-04
Прокурорын байгууллагад 399 гомдол иржээ
Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 10 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой, 3 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах талаар байгаа бол 386 нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.
2023-04-26
Самар зөвшөөрөлгүй түүсэн иргэнээс байгаль орчинд учруулсан хохирлыг гаргуулахаар болов
Хуш модны самар зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэсэн иргэн М.Ариунтулгад шүүхээс ял шийтгэжээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/282 дугаар тушаалаар баталсан Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журмын 4.5-д “Хуш модны самрыг есдүгээр сарын 20-ноос дараа оны хоёрдугаар сарын 01-ний хооронд бэлтгэнэ” гэснийг зөрчин Хан-Уул дүүргийн нутаг, Богд хан уулын тусгай хамгаалалттай газраас 107.5 кг хушны самар зөвшөөрөлгүй түүж, бэлтгэн, тээвэрлэсэн гэх хэрэгт тэрбээр холбогдсон аж.
2023-04-26
Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангах чиглэлээр санал хүргүүлнэ
Улсын дээд шүүхээс санаачлан “Сэжигтнийг баривчлах ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-той хамтран зохион байгууллаа. Үүнд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг, шүүгч Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Б.Амарбаясгалан, ХЭҮК-ын дарга Ж.Хунан, гишүүн Б.Энхболд болон дүүргүүдийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч, таслан сэргийлэх арга хэмжээний асуудал шийдвэрлэдэг шүүгчид оролцсон юм.
2023-04-26
Ж.Золбаяр буюу Амайг нэг сар цагдан хорихоор боллоо
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан Ж.Золбаярт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцлээ.
2023-04-21
Иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг болно
Про Боно /Pro bono/ гэдэг нь нийтийн сайн сайхны төлөө гэсэн утгатай латин үгнээс гаралтай бөгөөд хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг ойлгодог. Пробоно үйлчилгээнд: үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх, үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, стратегийн өмгөөлөл хийх, зах зээлийн үнээс бага үнээр хууль зүйн үйлчилгээ үзүүлэх, мөн үнэ төлбөргүйгээр сургалт, судалгаа явуулах зэрэг үйл ажиллагаанууд хамаардаг.
2023-04-19