Сонгуулийн өмнөх мартагнуулах тактик
"Найрах арга чинь бууруудаад байна" гэдэг шиг МАН-ын хар пиарын армийн "Ноцтой мэдээ" технологи хуучраад, үйлчлэхээ байжээ бүр. Тодруулбал, “Ачит ихт” ХХК-тай холбоотой асуудлаар цагдаагийхан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон П.Цагаан нарын вайбер чатыг олонд дэлгэсэн юм. Угтаа бол иймэрхүү мэдээллийг цагдаагаас биш тагнуулын байгууллага дэлгэмээрсэн.
2024-05-01
Д.Амарбаясгалан: Гурилын импортын татварыг тэглэлээ
Дотоодын үйлдвэрлэлийг Засгийн газар дэмжиж ажиллах ёстой. Гэхдээ дан ганц дотоодын үйлдвэрлэлийн эрх ашгийг хамгаалж байна гээд иргэдийг дэлхийн зах зээлээс 2-3 дахин үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэх нөхцөлийг бүрдүүлж болохгүй.
2024-05-01
Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 12 тойрог байгуулах төсөл боловсруулжээ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан өчигдөр болж, сонгуулийн тойрог байгуулж, мандат батлах талаар хэлэлцжээ. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуулийн 12 тойргийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн байгуулахаар төсөл боловсруулсан байна. Ингэхдээ хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл буюу хилийн цэсийн зэргэлдээ байх, эдийн засаг, нийгмийн хөгжлийн ялгаатай байдлыг багасгах, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзсан гэнэ
2024-05-01
Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийг хянах ажлын хэсэг байгуулав
Удирдлагыг нь УИХ дахь цөөнхийн бүлгийн гишүүдээс томилдог хоёр дэд хороо манай парламентад ажилладгийн нэг нь Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо. Тус дэд хорооноос сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн талаарх холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгахад дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулжээ.
2024-05-01
Англи хэл, орон нутгийн хөгжлийн чиглэлээр 36 сайн дурын ажилтан ажиллаж байна
КОВИД-19 цар тахлын улмаас нутаг буцаад байсан Энх тайвны корпусын сайн дурын ажилтнууд 2022 оны аравдугаар сард Монголд эргэн ирсэн. Өдгөө 36 сайн дурын ажилтан англи хэлний боловсрол болон орон нутгийн хөгжлийн чиглэлээр Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд болон Архангай, Дорнод, Өвөрхангай, Хэнтий аймгуудад ажиллаж байна.
2024-05-01
Их Британийн хөрөнгө оруулалт 684 сая ам.долларт хүрчээ
Их Британийн Ерөнхий сайд асан, дэлхийн нөлөө бүхий улс төрчдийн нэг Дэвид Камерон өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад айлчиллаа. Сүүлийн таван жилийн хугацаанд Их Британиас Монгол Улсад хийгдсэн хөрөнгө оруулалт нэмэгдэж, 2023 оны III улирлын байдлаар 684 сая ам.долларт хүрчээ.
2024-04-29
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно
Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнүүлэн, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрт таван их наяд төгрөг зарцуулахаар болсон. Нийслэл хотноо аймаг, сум бүрээс малчин, хоршоологчдын 3100 төлөөлөл ирж, хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбар, хоршоолллын талаар туршлагаа солилцов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд оролцож, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын хүнд нөхцөлд сэтгэл зүтгэлээ нэгтгэн, байгалийн бэрхшээлийг хамтдаа даван туулсан малчдадаа талархал илэрхийлээд
2024-04-29
Хятад, Индонез, Узбекистанд суух Элчин сайд нарыг дэмжжээ
УИХ-ын өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн Элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах тухай саналыг хаалттай хэлэлцэв. Урд хөршид суух Элчин сайдыг томилох, эсэхийг зөвшилцөх гэж буй тул хаалттай хэлэлцэх нь зүйтэй гэх саналыг гишүүн Г.Амартүвшин гаргасныг хуралдаан даргалагч ёсоор болгосон бөгөөд БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар УИХ-ын гишүүн Н.Энхболд, Бүгд Найрамдах Индонез Улсад суух Элчин сайдаар Женев дэх байгын төлөөлөгчийн орлогч Д.Энхтайван, Бүгд Найрамдах Узбекистан Улсад суух Элчин сайдаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Батбаатарыг нарыг томилж, өмнөд хөршөөс Элчин сайд Т.Бадралыг эргүүлэн татахаар тусгасан Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөн, дэмжсэн байна
2024-04-29
“Бид хөрөнгө оруулалтын үр ашгийг бүрэн хүртэх баталгааг хангахуйц стандарт баримталдаг”
ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад айлчлаад буцлаа. Тэрбээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Британийн харилцааг иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэхэд чиглэсэн замын зураглалд гарын үсэг зурсан юм. Замын зураглалдаа худалдаа, хөрөнгө оруулалт, эрдэс баялаг, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, техник, эрүүл мэнд, хүний эрх зэрэг салбарын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлжээ. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхав.
2024-04-29
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан нэр дэвшиж, говийн бүсэд Сү.Батболд, Б.Дэлгэрсайхан нартай өрсөлдөнө
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн прогноз эхнээсээ гарсаар байна. Заримынх нь нэр мэр сэр дуулдаж байхад зарим нь ч ил шууд өрсөлдөгчдөө амалж авсаар байна. Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг Хулуь зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг амалж авсан бол МАН-ын Нарийн бичгийн дарга О.Батнайрамдал Ардчилсан намын дарга Лу.Гантөмөртэй өрсөлдөхөө мэдэгдсэн.
2024-04-28
Монгол Улсад генерал цол олгоод 80 жилийг үджээ
Монгол Улсад цэргийн дээд генерал цол олгож эхэлсний түүхт 80 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ.
2024-04-28