МАН, АН энэ сарын 20-нд нэр дэвшигчдээ тодруулна
УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах ажиллагаа энэ сарын 14-нөөс буюу маргаашнаас эхэлнэ. Тодруулбал, сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслүүд тавдугаар сарын 14-20-нд жагсаалт болон тойргийн нэр дэвшигчдээ тодруулж, тав хоногийн дотор СЕХ-нд бүртгүүлэх хуультай.
2024-05-13
71 мянган иргэн шилжилт хөдөлгөөн хийсний шалтгааныг шалгуулна
АН-ын дэд дарга, шударга сонгууль явуулахтай холбоотой тус намаас байгуулсан ажлын хэсгийн ахлагч Ж.Баярмаа баасан гарагт мэдээлэл хийв. Сонгуулийн үеэр хийсэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг шалгуулахаар тус ажлын хэсгээс Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүлсэн аж. УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнө 230 мянган иргэн шилжсэн бол энэ оны эхний дөрвөн сард уг тоо 70 100 болсон байна
2024-05-13
Нас барсан цэргийн алба хаагчийн ар гэрт орон сууц олгох хуулийг хэлэлцэнэ
Энэ долоо хоногийн УИХ-ын байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.
2024-05-13
Бие даагчид 801 хүний гарын үсгийг цахимаар цуглуулж болох нь
УИХ-ын ээлжит сонгуулийн нэр дэвшүүлэх ажиллагаа маргааш эхэлж, энэ сарын 20-ныг дуустал үргэлжилнэ. Энэ долоо хоногийн хугацаанд улс төрийн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нар дээрх ажиллагааг явуулж, бэлтгэлээ базаах ёстой. Бие даан нэр дэвшихээр зэхэж буй хүмүүсийн тухайд горилж буй тойргийнхоо 801-ээс доошгүй тооны сонгогчоос гарын үсэг цуглуулах нь хамгийн чухал бөгөөд хүндхэн даваа байдаг.
2024-05-13
АН: МҮОНРТ захиалгат нэвтрүүлэг цацаж байна
АН-аас МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд албан шаардлага хүргүүлж буйгаа “4:11”-ээрээ мэдээлэв. УИХ-ын ээлжит сонгууль ойртсонтой холбоотойгоор эрх баригчдын зүгээс ямар ч хамаагүй аргаар ялалт байгуулах хар технологи ашиглаж эхэлсэн хэмээн тэд мэдэгдлээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр орон даяар нэгэн зэрэг захиалгат нэвтрүүлэг цацаж буйг сөрөг хүчнийхэн буруутгав. Ийм татвар төлөгчдийн мөнгийг сонгуулийн хар мэдээ, мэдээлэл болгон цацахаа зогсоохыг шаардан албан бичиг хүргүүлж буй аж. Хариуг нь хоёр хоногийн дотор ирүүлэхийг шаардлаа.
2024-05-10
УИХ-ын Тамгын газар Азийн сантай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ
УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Азийн сангийн дэд ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Сюзанне Сискел, тус сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сара Тэйлор нарыг өчигдөр хүлээн авч уулзав. УИХ-ын Тамгын газар, Азийн сантай хамтран 2017 онд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж, 2021 онд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар хэд хэдэн ажлыг хэрэгжүүлсэн байна
2024-05-09
М.Маргад-Эрдэнийг агентлагийн даргаар томиллоо
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар М.Маргад-Эрдэнийг томилсон байна. Төрийн албаны зөвлөлөөс өнгөрсөн намар тус агентлагийн даргын сонгон шалгаруулалтыг зарлаж, тодорхой шалгуур хангасан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бүртгэсэн аж. Улмаар дээрх хүнийг томилуулах саналаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт илгээснийг ийнхүү шийдвэрлэжээ. Төрийн албанд хөгжлийн бэрхшээлтэй нийт 4500 иргэн ажилладгаас 10 хувь нь л захиргааны алба хашдаг хэмээн ХНХ-ын сайд Х.Булгантуяа мэдээлэл хийхдээ дурдсан
2024-05-09
Саналын хуудсыг 28-79 см урттай байхаар тооцжээ
Сонгуулийн төв байгууллагын удирдлага өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж, тэдний асуултад хариулсан юм. Хууль бус сурталчилгаатай хатуу тэмцэхээ Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдэж, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагыг хамтран ажиллахыг уриалав.
2024-05-08
Сонгуулийн саналын хуудасны загварыг танилцууллаа
Уулзалтаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил болон цаг үеийн асуудлаар Сонгуулийн ерөнхий хорооны Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ.
2024-05-07
Ерөнхийлөгчийн “зүтгүүрүүд”
Хананд биш түүхэнд нэрээ үлдээх асар том амбицтай гарч ирсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүч улам бүр суларсаар. Олон нийтийн алга ташилт, асар их дэмжлэгтэйгээр Ерөнхий сайд, дараа нь Ерөнхийлөгч болсон түүний нэмэх оноо хасагдаж, эсрэгээрээ хасах оноо нь улам бүр нэмэгдсээр.
2024-05-07