“Шивээ-Овоо” ХК 33.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говьсүмбэр аймагт ажиллаж байна. Энэ үеэр “Шивээ-Овоо” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхай нь 2.7 тэрбум тонн нүүрсний нөөцтэй бөгөөд Монгол Улсын эрчим хүчний нүүрсийн 30 хувийг хангадаг. Жилд хоёр сая тонн нүүрс олборлон борлуулдаг байна. Улсын төсөвт Говьсүмбэр аймгаас оруулж байгаа нийт төсвийн орлогын 83 хувийг “Шивээ-Овоо” ХК бүрдүүлж байна. Өнгөрсөн онд тус компани 67,5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олжээ.
2023-09-07
Л.Оюун-Эрдэнэ: Халзан бүргэтэйн ордыг ашиглах, эсэхийг иргэдийн саналаар шийднэ
Бодлого, зорилтоо хэрэгжүүлэхэд иргэд идэвхтэй оролцож, хөгжлийг боомилж буй хязгаарлагч хүчин зүйлс, тухайлбал, авлигатай хамтран тэмцэхийг Ерөнхий сайд уриалав. Ховд аймгийн иргэд шударга ёсны тэмцлээ тууштай үргэлжлүүлэх, хууль тэгш үйлчлэх зарчмыг баримтлах, баруун бүс нутагт шатахуун, бараа, бүтээгдэхүүний үнэ ханшийг бууруулах, сурагчдын автобус, сургууль, цэцэрлэгийн засвар, аймгийн төвийн цэвэрлэх байгууламж зэрэгтэй холбоотой олон асуудлыг хөндсөн юм.
2023-09-06
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын бага хурлыг зохион байгуулахад туршлага солилцохыг хүсэв
Дараа нь тэрбээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзсан юм. Саудын Арабын Хаант Улсаас Монгол Улсад хийж буй анхны албан ёсны энэхүү айлчлал нь манай хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй буйгаа Гадаад харилцааны сайд тэмдэглэв. Мөн хоёр улсын хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, иргэд хоорондын зорчих нөхцөлийг хөнгөвчлөхийн чухлыг онцоллоо.
2023-09-06
Орон нутгийн ороо бусгаа томилгоо
Өөрөөр хэлбэл, боловсролын салбарт удирдлагын босоо тогтолцоо бий болгох үүднээс салбарын яамнаас нь сонгон шалгаруулалт хийж, тухайн албан тушаалтанд тавьж буй шалгуурыг хангасан хүнийг л томилдог байхаар хуульчилжээ. Тодруулбал, аймаг, нийслэлийн Боловсролын газрын даргыг салбарын сайд, насан туршдаа суралцахуйн төв, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын удирдлагыг яамнаас нь томилох юм.
2023-09-05
Саудын Арабын Ханхүү Монголд айлчилна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын болон Гадаад харилцааны сайдын урилгаар энэ сарын 4-нөөс Саудын Арабын Ханхүү, Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд Турки бин Мухаммад бин Фахд бин Абдулазиз Аль-Сауд Монгол Улсад албан ёсоор айлчилна.
2023-09-04
“Шинэ сэргэлтийн таван тойрог” төслийг баталлаа
Монгол Улсын Засгийн газраас аймаг орон нутгуудын онцлогт нь тохирсон хөгжлийг дэмжих замаар Хот, хөдөөгийн сэргэлтийг бүрэн хангаж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, иргэдэд амьдрах таатай орчныг бүрдүүлэх, орон нутгийн дэд бүтцийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн санхүү, татварын боломжийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг урамшуулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн хөдөө амьдрах сэдлийг төрүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.
2023-09-01