Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

Төрийн томилогдох албан тушаалд жендерийн квотыг хангажээ

Жендерийн үндэсний хорооны ээлжит хуралдаан өчигдөр болж, хүйсийн тэнцвэрт байдлын тайлан, өнгөрсөн оны төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар хэлэлцжээ. Томилогдох албан тушаалтан болох дэд сайд, Төрийн нарийн бичгийн болон агентлаг, яамдын газар, хэлтсийн дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нарын хувьд хуульд заасан квотыг хангасан гэнэ
2024-02-16

Таван бүсэд хамаарах 13 тойрог байгуулав

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай тогтоолыг парламентаар баталж, таван бүсэд хамаарах нийт 13 тойрогтой байхаар тусгасан. Ингэхдээ Үндсэн хуульд 2019, 2023 онд оруулсан өөрчлөлтийг хэрэгжүүлэх, хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг бууруулах зэрэг зорилтыг үндэслэл болгожээ
2024-02-16

“Монгол Улс авлигаар тоталитар дэглэмтэй орнуудтай зэрэгцлээ”

АН-ын “4-11” мэдээллийн цаг өчигдөр болж, тус намын дэд дарга Ж.Баярмаа, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Жаргалан нар цаг үеийн сэдвээр байр сууриа илэрхийлэв. Б.Жаргалан “Сар шинийн баяраар ширээ засах зардал 46 хувиар өссөн байна. Мөн хүн амын 27 хувь нь ядуугаас доод түвшинд амьдарч байгаа тухай судалгаа гарчээ. Өргөн хүрээнд судалгаа хийвэл энэ тоо 50 хувь хүрнэ. Орлого буурч, амьжиргааны өртгөө дийлэхээ больж буй учраас насанд хүрсэн хүн амын 87 хувь нь хэрэглээний зээл авч байна гэсэн судалгаа бий
2024-02-16

Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах чиглэлээр төлөвлөгөө боловсруулна

Жендэрийн үндэсний хорооны 2024 оны ээлжит хуралдаан өнөөдөр болж, хуралдааныг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Жендэрийн үндэсний хорооны орлогч дарга Д.Амарбаясгалан нээлээ.
2024-02-15

“Global Government Excellence Award” шагнал хүртлээ

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо 2024 оны хоёрдугаар сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй Дэлхийн засгийн газруудын дээд түвшний уулзалтаас Монгол Улсын Засгийн газарт “Global Government Excellence Award” шагнал гардуулав.
2024-02-15

Үндэсний эвсэл: Нийслэл, аймгийн төвүүдийг шинэчлэх шийдэл боловсруулна

Монголын ногоон нам болон МҮАН-ын Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр ХБНГУ-д ажиллаж, “Drees&Sommer” компанийн удирдлагатай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ. Хот төлөвлөлт, дэд бүтцийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч тус компани эдийн засгийн үр ашигтай, тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн, инновац шингээсэн төслүүд хэрэгжүүлдгээрээ олон улсад танигдсан аж. Ингэснээр Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул, Дорнод зэрэг томоохон аймгийн төвийг бүсчилсэн хөгжлийн төлөвлөлттэй уялдуулан евро стандартыг баримтлан шинэчлэх шийдлийг хамтран боловсруулах гэнэ
2024-02-15

Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тогтоол гаргалаа

Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тогтоол гарч дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо.
2024-02-14

Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн мэдээгээр энэ оны хоёрдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна.
2024-02-14

Б.Батманлай УИХ-ын ХМОНХГ-ын даргын үүргийг гүйцэтгэж байна

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар одоогоор албан ёсны даргагүй байгаа аж. Уг албан тушаалд УИХ-ын гишүүн асан З.Алтайн охин А.Энхзулыг өнгөрсөн оны гуравдугаар сард томилсон билээ. Тэгвэл тэрбээр уг ажлаа өнгөрсөн арваннэгдүгээр сард хүлээлгэн өгсөн аж. Түүнийг удахгүй болох сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэсэн мэдээлэл байна. Тиймээс эдүгээ УИХ-ын ХМОНХГ-ын даргын үүргийг Мэдээлэл, сурталчилгааны хэлтсийн дарга Б.Батманлай хавсран гүйцэтгэж буй юм байна
2024-02-14

УИХ-ын дарга Киргиз, Унгар улсад айлчилна

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сард Бүгд Найрамдах Киргиз, ирэх сарын эхээр Унгар Улсад айлчлах нь. Уг айлчлалыг оны эхээр товлосон ч хойшлуулж, энэ сард хийхээр болсон юм байна. Илүү тодорхой мэдээлэл хараахан гараагүй байгаа аж. Монгол, Киргиз улсын хувьд төрийн өндөр дээд хэмжээний айлчлал харьцангуй ойрхон хийж буй. Өнгөрсөн оны долоодугаар сарын 9-11-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар тус улсын Төрийн тэргүүн С.Н.Жапаров Монголд албан ёсны айлчлал хийсэн нь Ерөнхийлөгчийн хувиар 21 жилийн дараа зочилсон явдал болсон юм. Мөн өнгөрсөн аравдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус улсад айлчилсан
2024-02-14

Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар азай буурлуудын амар мэндийг айлтган золгов

XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар азай буурлуудаа хүндэтгэн, амар мэндийг нь айлтган золгов.
2024-02-10

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн сар шинийн мэндчилгээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн мэндчилгээ
2024-02-10

Доктор, академич Р.Барсболдод Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Доктор, академич Ринчений Барсболдод Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээв
2024-02-09

УИХ-ын дарга Г.Занданшатар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрт бараалхлаа

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсад өрнөсөн ардчилал, шилжилтийн үеийн сорилтуудыг давах, парламентын ардчиллыг төлөвшүүлэх, шинэ Үндсэн хууль боловсруулах үйл хэрэгт Герман мэргэжилтнүүд, ХБНГУ-аас тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлээд хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрч өргөжиж буйд Монголын ард түмэн баяртай байна гэв.
2024-02-08

Д.Дашзэвэг Хөдөлмөрийн баатар, Н.Жадамба Ардын багш, Ч.Чинбат Ардын жүжигчин боллоо

XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, нэр бүхий хүмүүст төрийн дээд цол олгож, одон, медаль гардууллаа.
2024-02-08

ИЗНН-аас дотоод нөхөн сонгууль явуулна

Иргэний зориг ногоон намаас Үндэсний хороо, Улс төрийн зөвлөл, нийслэл, дүүргийн хороодынхоо сонгуульт гишүүний нөхөн сонгуулийг ирэх сард зохион байгуулахаар болжээ. Улмаар нэрээ дэвшүүлэх хүсэлтэй хүмүүсийг бүртгэж эхэлсэн байна. Татвараа төлөөгүй гишүүдийн оронд нөхөн сонгууль явуулахаар тус намын дүрэмд заасан байдаг аж. ИЗНН-ын сонгуульт гишүүд шатлалаасаа хамаараад өөр татвар төлдөг гэнэ
2024-02-08

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.
2024-02-08

Ж.Батбаясгалан хуулийн цоорхой ашиглаж, газар олгов уу?

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг 2002 онд баталж, 2003 оноос газар олгож эхэлсэн. 2003-2022 онд гэхэд нийслэлд 205,531 иргэн газар өмчилжээ. Гэхдээ үе үеийн хотын мээрүүдийн хөлжих нэг гарц нь газар худалдах болоод удаж буй.
2024-02-08